Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүчин ихээр шаардагдаж байна. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах зорилго бүхий “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Батлан хамгаалахын сайдад үүрэг болголоо. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг түшиглэн цэргийн алба хаагчдад мэргэжлийн боловсрол олгох ажлыг хамтран зохион байгуулахыг Батлан хамгаалах болон Хөдөлмөрийн сайд нарт даалгалаа.    
 
Манай улсад ажиллах хүчин дутагдалтай, тэдгээрийн мэргэшсэн байдал хангалтгүй, сахилга, зохион байгуулалт сул, хөдөлөмөрийн бүтээмж доогуур гэсэн үндэслэлээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад гадаадын ажиллах хүчнийг татан оролцуулж байгаа нь иргэдийг ажилтай, орлоготой байлгах төрийн бодлого, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ажиллах хүчний төлөвшилд дэмжлэг үзүүлэх, нийгэмд эерэг нөлөөлөл бий болгох зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан