Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Миний дэлгүүр”-ийн салбаруудыг түр хугацаагаар хаалаа

ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй супермаркет, сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа нь Өр­сөлдөөний тухай, Хэрэглэгчийн тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай зэрэг холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгажээ. Эл шалгалтаар “Сонгинохангай” ХХК-ийн супермаркет, сүлжээ дэлгүүрт хийсэн хяналт шалгалтаар хаяг, шошгонд тавих шаардлага хангаагүй, шинжилгээний бичиггүй буюу мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтгүй, гарал үүслийн бичиггүй, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн зарж байв. Түүнчлэн хэрэглэгчдэд зориулсан хяналтын жингийн баталгаажуулалтын хугацаа нь дууссан, хяналтын жин байхгүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Тиймээс тус компанийн дэлгүүрт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ногдуулж,  Миний дэлгүүр 102, 124, 105, салбарынх үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосныг мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Minii delguur hugatsaa duussan baraagaa ustgahiin orond uniig ni hyamdruulaad zarj baidag, za ter jims nogoonuud avah yum bhgui eee zuv zuv
Угаасаа миний дэлгүүрийн зарж байгаа бараанууд нь муудсан хугацаа нь хэтэрсэн байдаг, тэр зарж байсан ногоонууд нь бүгд хорчийгоод муудсан байсан.
Хамгийн их уншсан