Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Березовский өөрийгөө дүүжилж хөнөөжээ

Их Британид амиа хорлож нас барсан Оросын тэрбумтан Борис Березовскийн цогцост хийсэн анхан шатны үзлэг шинжилгээний дүн гарч, түүнийг өөрийгөө дүүжилж нас барсныг тогтоожээ. Өнгөрсөн бямба гаригт Беркшир дэх гэрийнхээ ариун цэврийн өрөөнд нас барсан байдалтай олдсон түүний биед ямар нэгэн хүч хэрэглэсэн ул мөр байгаагүй гэнэ. Мөн тэрбумтны үхэлд гадны гуравдагч этгээд оролцсон байх магадлал байхгүй, тийм баримт олдоогүй тул анхан шатны дүгнэлтээр амиа хорлосон гэдэг таамаг нотлогдоод байна.  Гэхдээ цогцост илүү нарийн шинжилгээ хийх бөгөөд энэ нь хэдэн долоо хоног үргэлжлэх учир яаран эцсийн дүгнэлт хийх болоогүй байна.
Зөвлөлт нурсны дараа 1990-ээд онд өвч хувьчлалаар ихээхэн хөрөнгөнд эзэн сууж, Оросын шинэ үеийн олигархиудын эхлэлийг тавьсан Борис Березовский 2000 онд Их Британид улс төрийн цагаачлал хүсэн ирсэн юм. Улс төр, бизнесийн бүлэглэлүүдэд нэр нөлөөтэй явсан тэрээр өөрийг нь хөнөөх гэсэн цөөнгүй оролдлогоос эсэн мэнд мултарч байсан хэдий ч 67 насандаа юуны учир өөрийн хүслээр амьдралыг орхих болов гэдэг олныг гайхашруулж байна. Энэ хэрэгт Оросын Аюулгүй албаныхан холбоотой гэх сэжиг олны дунд байгаа ч түүнийг нотлох баримт алга байгаа юм. 

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан