Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын лаборатороос хортой вирус алга болжээ

АНУ-ын Техас мужийн Галвестон хотын шинжлэх ухаан-судалгааны лаборатороос биологийн зэвсэг хэлбэрээр ашиглаж болох багахан судалсан маш хортой вирус алга болжээ. Таван саванд хийн хөлдөөх камерт хийсэн байсан дээжийн нэгийг нь хулгайлж авсан нь даваа гарагт тодорхой болсон байна. Хамгийн сүүлд 2012 оны арваннэгдүгээр сард шалгаж үзэхэд таван дээж тавуулаа байрандаа байжээ. Лабораторын мэргэжилтнүүд вирусийг тохиолдлоор устгачихсан байх, түүнээс биш хулгай аваагүй, ямар нэгэн аюул заналхийлэхгүй байх гэж найдаж байгаа гэнэ. Галвестоны лабораторт биологийн эмчилгээнд зориулсан вакцин гаргаж авах элдэв туршилт хийдэг юм байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан