Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

30 жил хүүхэд мөрөөдсөн ээж 61-тэйдээ ихэр хүүхэд төрүүлжээ

Антония Асти зөвхөн өмнөд Америктаа төдийгүй дэлхийд хамгийн өндөр настай ээжийн нэг боллоо. Тэрээр жирэмсэлж хүүхэд гаргах гэж 30 жил мөрөөдсөн ч бүтээгүй байснаа 61 насандаа эмч нарын тусламжтайгаар жирэмсэлж ихэр хүүхэд төрүүлсэн байна. Тэр 51 настай байхдаа анх эмч нарт хандаж ганцхан зохиомлоор л жирэмслэх юм байна гэдгээ ойлгосон гэнэ. Тэгээд өнгөрсөн 10 жилийн дотор гурван ч удаа зохиомлоор үр тогтоох гэж оролдсон ч бүтэлгүй болжээ. Гэсэн ч эмэгтэйн хүсэл биелж энэ удаа тэрээр хоёр ихэр хүүхэд төрүүлсэн байна. Жирэмсний найман сартайд нь хийсвэр мэс заслаар гаргаж аван София, Роберто нэр өгсөн хоёр жаалын бие сайн байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан