Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шэньжэн- манай гаригийн хамгийн хурдан хөгжиж байгаа хот

Манай гариг дээр хамгийн хурдтай хөгжиж байгаа хот бол манай өмнөд хөршийн Шэньжэн хот. Бүр манай эриний өмнөх III зууны үед байюэ омгийнхны загасчдын суурин байсан энэ газрыг хятадууд эзэлж эзэнт гүрнийхээ давс бэлтгэлийн том төв болгосон гэдэг. Ингээд 1980-аад оны эх  гэхэд 30 мянган хүнтэй загасчдын л жижиг хот байжээ.

1979 онд Хятадын удирдагч Дэн Сяопин энэ хотыг зах зээлийн шинэтгэлийн хүрээнд эдийн засгийн онцгой бүс болгох шийдвэр гаргасан байна. Юун түрүү аж үйлдвэрийн цогцолбор байгуулж ноконгийн биезнесмэнүүдийг татаж эхэлж. Ингээд 1980-1999 онд нийт бүтээгдэхүүний нь хэмжээ жилд дунджаар 31, гадаадад гаргадаг бүтээгдэхүүн нь 42 хувь өсчээ. 1999 оноос энд хятадын өндөр технологийн яармаг жил бүр уламжлал болон зохиогддог болжээ. Энэ хотын жилийн  дундаж бараа эргэлт нь 360 орчим тэрбум ам.доллар.
Одоо энэ хот нийт 1935 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 10,4 сая хүнтэй хот болоод байна.

Ийм болохоор 137 өртөө бүхий 178 км метроны шугамтай, далайн том боомт хот.
Бидний өмнөд хөршийнхөн ердөө л  30 жилийн дотор 30 мянган хүнтэй хотыг ийм л болгож дээ. Бид Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүс гэж яриад бас л 30 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна даа.



0 Сэтгэгдэл
ingee l ene hujaa nariig bodhoor manai uls uneheer orovdoltei bn aa
uruvdultei yumaa manaihan neeree
Үнэн шүү. Үнэхээр гайхалтай хөгжиж байгаа хот. Харин энэ мэдээллийн зургууд дунд Шанхайн зураг тууж явахын. Тэр дороосоо 2 дахь зураг...хэхэ
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар луугаа дандаа дайрах ч яахав. Тэгээд ч бидний хөгжил бол сүүлийн 70-80 жил засаг төрийгб арьсан хүмүүстэй бүгдэдтэй нь холбоотой. Хамгийн гол нь монголчууд бид өөрсдөө ухамсар, боловсролоо дээшлүүлж, өөрсдөө жижигхэн ч гэсэн юм үйлдвэрлэж эхлэмээр байна
Эрхэм Ерөнийлөгчөө,Ерөнхий сайдаа Манай орныг хөгжүүлээд өгөөч гэж хятадуудаас нэрэлхэлгүй гуйгаач Эс та нар хятад улсад дамжаанд суралцаач
Хамгийн их уншсан