Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАРЬЦУУЛЪЯ

Хойд Солонгос

Хойд Солонгос нь 24 сая 451мянга  285 хүн ам­тай. Дотоодын нийт бү­тээг­дэхүүний хэмжээ нь 40 тэрбум ам.доллар. Батлан хамгаалахын жилийн төсөв нь есөн тэрбум ам.доллар. Армийн бие бүрэлдэхүүн нэг сая 106 мянга. Үүн дээр бэлтгэл хүчин гэж  дөрвөн сая хүн бий. Эрэгтэй хүн болгон армид алба хаах ёстой. Хаах хугацаа нь 5-12 жил. Хойд Солонгосын ардын зэвсэгт хүчний бүтэц нь: хуурай замын цэрэг, байлдааны нисэх хүчин, тэнгисийн цэргийн хүчин, тусгай ажиллагааны хүчин, нийгмийн аюулгүй байдлыг хангах яамны хүчин, стратегийэн пуужингийн хүчин, төрийн тусгай албаны цэргийн хүчин, залуучуудын улаан гварди, ардын өөрийгөө хамгаалах отряд гээд орчин үеийн өндөр хөгжилтэй улс болгоны батлан хамгаалах салбарт байх ёстой, байгаа бүх л салбар байдаг. Хуурай замын цэргийг тоо нь 950 мянга, 3500 танк, 2500 хуягт, 10400 их буу, 7500 мина шидэгч, танк эсэргүүцэх суурь 2000, агаарын дайралтаас хамгаалах зенит болон пуужингийн суурин төхөөрөмж 11 мянга, зөөврийн агаараас эсэргүүцэх төхөөрөмж 10 мянга. Бүрэлдэхүүндээ тусгай хүчний армитай дэлхийн цорын ганц улс. Техник технологийн дийлэнх нь хуучин Зөвлөлтийн үед боловсруулагдсан, мөн үүн дээр өөрсдөө суурилан үйлдвэрлэгдсэн техниктэй. Дашрамд сонирхуулахад байл­дааны пуужингаа экспортоор худалдаалдаг дэлхийн хуруу дарам цөөн улсын нэг нь Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй.


Өмнөд Солонгос

Өмнөд Солонгос 49сая 779 мянган хүн амтай. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1,45 их наяд ам. доллар. Хүнд ба хөнгөн үйлдвэрлэлийн чанар ба тоогоор дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг. Жишээлэхэд, усан онгоцны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг улс. Армийн нийт бие бүрэлдэхүүний тоо 650 мянга. Нөөц хүчин 4,5 сая хүн. Бүтцийн хувьд Хойд хөршийн адилаар хуурай замын, тэнгисийн цэргийн, байлдааны нисэх хүчний гээд батлан хамгаалахдаа зүй ёсоор анхаарал тавьдаг улс болгонд байх ёстой бүх л нэр төрөл бүгд байгаа. Батлан хамгаалах салбарын төсөв жилдээ дунджаар 28 тэрбум 940 сая ам.доллар. Сүүлийн үед Хойдуутайгаа түнжин ихэд муутай байгаа болохоор батлан хамгаалахын төсөв огцом нэмэгдсэн. Хуурай замын цэргийн тоо 580 мянга.  2130 танк, 2490 хуягт, 4400 их буутай. 460 онгоц, нисдэг тэрэгтэй.
Техник нь гол төлөв хамгийн сүүлийн үеийн гэж болохоор, өөрөөр хэлбэл 1980-аад оны сүүл 1990 оны дунд үед үйлдвэрлэгдсэн. Үүн дээр өөрийн шинээр боловсруулсан техник, технологийг өргөнөөр ашиглах болсон. Турктэй хамтран тав дахь үеийн байлдааны үндсэн танк хийж байгаагаа албан ёсоор зарласан. Үүн дээр АНУ-ын армийн 37 мянга гаруй цэргийн албан хаагчид Өмнөд Солонгост тогтмол байрлаж байдаг гэдгийг нэмэх хэрэгтэй. Хятад, Орос гээд их гүрнүүдтэй хил ойр, Хойдтой албан ёсоор энх тайвны гэрээ байгуулаагүй болохоор энд байрлаж байгаа Америкийн цэргийн бие бүрэлдэхүүний бэлтгэлийн төвшин, ашиглаж байгаа техник, технологийн хэмжээ ямагт өндөр байсаар ирсэн.

0 Сэтгэгдэл
Ийм мэдээгээ харьцуулсан графиктай хийх хэрэгтэй шд.
Хамгийн их уншсан