Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Геологи, уул уурхайн салбарын хамтын хэлэлцээрт гарын үсэг зурлаа


Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хэлэлцээрийг үндэслэн Уул уурхайн яам, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогчдын төлөөлөл хамтран Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын 2013-2014 оны хамт/тариф/-ын хэлэлцээрийг боловсруулан өнөөдөр хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрт гарын үсэг зурснаар геологи, уул уурхайн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэж, үйлдвэрлэлийн үр ашигтай, тогтвортой үйл ажиллагааг хангах таатай нөхцөл бүрдэх юм.

Салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийг үндэслэн геологи, уул уурхайн салбарын өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж, байгууллагууд хамтын гэрээ байгуулан, харьяа нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэн мөрдөж ажиллах ёстой.

Энэхүү хэлэлцээрийг хэрхэн биелүүлж байгаа явц үр дүнгийн талаар хэлэлцээр байгуулагч талууд хамтран хяналт тавьж ажиллах болно.

Хэлэлцээрийн заалтуудыг биелүүлэх эдийн засгийн үндэс нь ажил олгогчдын санхүүгийн чадавхи болох тул салбарын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашгаа нэмэгдүүлэхэд Уул уурхайн яам, салбарын агентлагууд, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо, мэргэжлийн холбоод хуулийн хүрээнд бодлого, шийдвэрээрээ дэмжиж ажиллана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан