Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МЗХ-ныхон орон нутгийн залуучуудтайгаа уулзахаар болжээ


Энэ оны бүхий л үйл ажиллагаагаа “Аваръя, Оролцъё” уриан дор явуулж байгаа МЗХ орон нутаг дах салбар зөвлөлийнхөө үйл ажиллагааг идэвхжүүлж, аймгийн залуучуудын чуулга уулзалтуудыг хийхээр болжээ. Тэд04-р сарын 08-наас зүүн Сүхбаатар, Дорнод, Хэнтий зэрэг зүүн 3 аймгуудаас эхлэн явах гэж байгаа бөгөөд орон нутгийн залуучуудынхаа амьдрал, ахуйтайтанилцаж, мөн “Авлига би авахгүй, би өгөхгүй”, “Спирт үү, спорт уу” зэрэг аяныг сурталчилах,орон нутгийн залуучуудад тулгамдаж байгаа асуудлуудад судалгаа хийж, холбогдох байгууллагуудад тэдний дуу хоолойг хүргэх, залуучуудын нийгмийн идэвхийг дээшлүүлж, өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх зорилготой залуучуудын зөвлөл байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. МЗХ-ныхон энэ 4-5-р сард багтажнийт 21 аймагт очиж ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан