Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европын орнуудын их, дээд сургуульд суралцаарай

Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах мэргэжлүүдийг БСШУЯ-наас зарлаж байна.

Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2013-2014 оны хичээлийн жилд
•      Бүгд Найрамдах Польш Улсад 20 оюутан (нанотехнологи-2, биотехнологи-2, байгаль орчны нөхөн сэргээлт-2, уул уурхай-4, эрчим хүч-2, барилга-2, зам  тээвэр-2, урлагийн бүтээл сэргээн засварлалт-2, хууль-2), мөн 3 докторант (анагаах ухаан болон соёл, урлагаас бусад чиглэлээр);
•      Бүгд Найрамдах Унгар Улсaд А категориор 2 оюутан (анагаах ухаан-1, нанотехнологи-1), Б категориор 3 оюутан (биотехнологи-1, хими технологи-1, эм зүй-1), мөн 1 докторант (БНУУ-д их, дээд сургууль онцсайн дүнтэй төгссөн байх),  2 мэргэжил дээшлүүлэгч (БНУУ-д их, дээд сургууль төгссөн байх);
•      Бүгд Найрамдах Румын Улсад 2 оюутан (анагаах ухаан-1, мебель, модон эдлэл-1), 2 магистрант (эрчим хүч);
•      Бүгд Найрамдах Болгар Улсад 1 оюутан (хими технологи), 1 докторант (мэргэжил хязгаарлахгүй);
•      Бүгд Найрамдах Куба Улсад 1 оюутан (анагаах ухаан)-ыг тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.
 
Тавигдах шаардлага, бүртгэл  
Бакалаврын сургалтад хамрагдахыг хүсэгчид нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Бүртгэлийг их, дээд сургууль  хариуцан  хийнэ.  Их сургууль  нэг хуваарь  дээр 6 хүртэл,  дээд сургууль,  коллеж 3 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтанд орох оюутны нэрсийг сургуулийн захирлын албан бичгээр оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ үү.

Магистрантурт суралцахыг хүсэгчид нь суралцах чиглэлээрээ 3,0-аас доошгүй голч дүнтэй бакалаврын зэрэгтэй 35 хүртэлх насны, докторантурт суралцахыг хүсэгчид нь 3,0-аас доошгүй голч дүнтэй магистрийн зэрэгтэй эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны, мэргэжил дээшлүүлэхийг хүсэгчид нь бакалавраас доошгүй зэрэгтэй Монгол Улсын иргэн байна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлэн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 10.00-17.00 цагт МУИС-ийн 2 дугаар байрны 179 дугаар өрөөнд бүртгэнэ үү. Үүнд: иргэний үнэмлэх; ажил байдлын тодорхойлолт; гадаадад суралцахыг зөвшөөрсөн ажил олгогчийн албан бичиг; дээд боловсролын диплом болон дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; англи хэлний мэдлэгийг батлах сертификат (БНУУ-д суралцахыг хүсэгчид хамаарахгүй), Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Сонгон шалгаруулалт
Бакалавр, магистрын сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт, англи хэлний шалгалт гэсэн хоёр үе шаттай байх ба шалгалтын тестээр авна. Мэргэжлийн шалгалт нь суралцах мэргэжлээс хамаарч математик буюу химийн шалгалт байна.  

 Мэргэжлийн чиглэл

Шалгалт

1

Нанотехнологи, Байгаль орчны нөхөн сэргээлт, Уул уурхай, Эрчим хүч, Барилга, Зам тээвэр, Мебель, модон эдлэл, Хууль,   

Математик

2

Анагаах ухаан, Эм зүй, Биотехнологи, Хими технологи

Хими


 
Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал тухайн үед нь шалгалт авах нэмэлт байр гаргана. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй.

Бакалавр, магистр оюутны мэргэжлийн шалгалтыг 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагт авах бөгөөд шалгалтын дүнг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ. Мэргэжлийн шалгалтанд 60 ба түүнээс дээш оноо авсан оролцогч англи хэлний шалгалтанд орох эрхтэй. Англи хэлний шалгалтыг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15.00 цагт авна. Англи хэлний шалгалтын дүн болон сонгон шалгаруулалтын нэгдсэн дүнг 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ.

Докторантурт суралцах хүмүүсийг баримт бичигт үнэлгээ өгөх, ярилцлага хийх хэлбэрээр шалгаруулж, дүнг 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шалгалтанд тэнцсэн иргэдийг тухайн орны Засгийн газрын тэтгэлэгт нэр дэвшүүлнэ. Хүлээн авах тал тухайн нэр дэвшигчийг суралцуулах тухай эцсийн шийдвэрийг гаргана. Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр ба амьжиргааны тэтгэлэг багтана. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.
 

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Утас:   266428

0 Сэтгэгдэл
Япон, Солонгосд сурах тэтгэлэгийн талаар мэдээлэл байна уу
Хамгийн их уншсан