Чехийн цөмийн аюулгүй байдлын төрийн удирдах газрын тэргүүн Дана Драбова нь тус улсаас 68 кг өндөр баяжуулалтай ураныг Орос руу гаргасан тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Гэхдээ тээвэрлэлтийг гуравдугаар сарын сүүлээр хийсэн бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү дөнгөж өчигдөр мэдээлж байгаа юм байна.
Таван жилийн өмнө Чехэд айлчлал хийсэн Америкийн Ерөнхийлөгч Обама нь дөрвөн жилийн дотор дэлхийд хадгалагдаж байгаа цөмийн материалын аюулгүй байдлыг хангах замаар алан хядагчдын гарт орохоос сэргийлэх санал гаргасан юм. Энэ саналыг 47 орон зөвшөөрчээ. Эдгээр улс нь цаашид ашиглах шаардлагаггүй, татгалзахад бэлэн гэж үзсэн өндөр баяжуулалттай ураныг аюулгүй хэмжээнд хүртэл боловсруулах чадалтай өөр улсын нутагт хүргүүлэн боловсруулахыг зөвшөөрсөн. Орост хүргэсэн энэхүү өндөр баяжуулалттай ураныг цөмийн цахилгаан станцад ашиглах боломжтой ч зэвсэг байдлаар хэрэглэх боломжгүй хэмжээнд хүртэл нь боловсруулсан байна.
68 кг өндөр баяжуулалттай уранаар бага хүчин чадалтай хоёр цөмийн цэнэгт хошуу бэлдэх боломжтой.