Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үнэгүй бас үнэтэй


Дэлхий нийтэд аль хэдийнэ танил болсон зарим компанийн логог та ямар үнэтэй байдгийг мэдэх үү. Учир нь лого гэдэг барааны хувьд хамгийн чухал зүйл. Тиймээс томоохон компаниудын хувьд логог заавал захиалж уралдаан зарлаж, олон сая ам.доллар үрж хийлгэдэг гэдэг.  Гэвч зарим нь ердөө 15 ам.доллараар, зарим нь бүүр нэг л цент зарцуулаагүй байдаг.

Google
Зарцуулсан: 0 доллар


Алдарт Google-ийн олон өнгөт лого нь олон жилийн турш өөрийнхөө өнгө үзэмжийг хадгалсаар байгаа билээ. Мэдээж хааяа жаахан өөрчлөгдөх тохиолдол ч байдаг. 1998 онд Сергей Брин анх энэхүү логог GIPM программын тусламжтайгаар бүтээжээ.
Хамгийн сүүлд ашиглаж байгаа логог нь Брин Ларри Пейж нарын найз Рут кедар жаахан өөрчилж янзалж өгсөн байдаг.

Coca-Cola
Зарцуулсан: 0 доллар



"Coca-Cola" компанийн дэлхийд алдартай энэхүү логог 1886 онд энэхүү компанийн хамтрагч нягтлан бодогч мэргэжилтэй Фрэнк М.Робинсон бүтээсэн байна. Тус компанийн сайтад мэдээлснээр Робинсон  "Coca-Cola" гэсэн үгний хоёр С үсэг зар сурталчилгааны менежмэнтэд ашиглахад хамгийн тохиромжтой нь гэж сонгожээ. Тэр олон янзын лого зурж үзсэн ч  хамгийн тохиромжтой нь С үсэг гэж онцолсон байдаг.

Microsoft
Зарцуулсан: 0 доллар


2012 онд энэхүү компанийн логог өөрийн компанийнх нь дизайнерууд шинэчлэн бу болгосон байна.

Амьдралын хамгийн сайн зүйл үнэгүй олддог гэдэг.
Тэгвэл одоо мөнгө төлж худалдаж авсан зарим логог сонирхуулья


Twitter
Зарцуулсан: 15 доллар



Твиттерийн алдарт цэнхэр шувуухайг тус компани iStockphoto интернэт зураг үйлчилгээнээс 15 ам.доллараар авсан байна. Энэхүү зургийн зохиогч нь Саймон Оксли хэмээх Японд амьдардаг Британийн зураач юм. Харин зураач маань үүний хөлсөнд гар дээрээ 6 ам.доллар авсан байдаг. Мэдээж анхны хувилбараасаа шувуухай маань бага зэрэг өөрчлөгдсөөр илүү орчин үеийнх болоод байгаа билээ.

Nike
Зарцуулсан : 35 доллар



 Компанийг үүсгэн байгуулагч Фил Найт 1971 онд график дизайнаар суралцагч оюутан Кэролин Дэвидсоноос энэхүү лого авчээ.  Найт Портлэндийн их сургуульд лекц унших үеэрээ галерейд тосон будган зураг байгааг харах ёстой дургүй хэмээн ярих нэгэн оюутан бүсгүйд анхаарал хандуулжээ.  Тиймээс тэрээр бүсгүйд нэг цагийн 2 ам.доллараар өөрийн логог зурах боломж олгожээ.  Найт “Энэ ч надад бол таалагдахгүй байна л даа.Магадгүй цаг хугацаа урсан өнгөрөх тусам таалагддаг болох ч юм бил үү” хэмээн хэлээд 35 ам.доллар төлсөн байдаг.

Лондон 2012 олимпын тоглолт
Зарцуулсан: 400 мянган фэнт стерлинг буюу ойролцоогоор 625 мянган ам.доллар.


Энэхүү өвөрмөц, хачин логог "Wolff Olins" компани 400 мянган фунт стерлингээр хийсэн юм. 2007 оноос эхлэн ажилласан энэхүү лого олон нийтийн хурц шүүмжлэлд байнга өртөж байсан юм. Зарим хүн энэ бол аман секс хийж байгаа хоёр хүний дүрс хэмээн буруутгаж ч байсан гэнэ.

Pepsi
Зарцуулсан: 1.000.000 доллар



Хамгийн сүүлийн логог нь 2008 онд Arnell Group студиэр нэг сая ам.доллараар хийлгэсэ байна.  

Логотип был обновлён студией Arnell Group в 2008-ом году за 1 миллион долларов. Согласно сайту Stock Logos, "перечисленные цены включают в себя полный пакет брэндинга, если не указано иначе".

BBC
Зарцуулсан: 1.800.000 долларов


ВВС суваг 1997  онд хар өнгөн дээр наасан үсгүүд мэт өөрийнхөө логог бүтээжээ. Үнэндээ асар үнэтэй энэ логоны үсгүүд Gill Sans хэмээх дөрвөлжин хэлбэрт шрифт юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан