Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүдэн дотороо шивээс хийлгэсэн эр


Шивээс, персинг гэдэг хөгжөөд урлаг болж бүр дээд цэгтээ тулсан юм болов уу даа. Бүх биеэрээ шивээстэй хүн ч байна, бүр нүүр дүүрэн шивээстэй нь ч байна.
Гэтэл Канад эр Дол нүднийхээ алимны цагаан дээр шивээс хийлгэхээр шийдэж. Шивээс ч гэх юм уу, будаг ч гэх юм уу даа. Уг нь энэ маш аюултай, өчүүхэн л алдаа гаргавал сохорч  мэдэх ч ийм арга, алхмыг хориглосон хуулийн заалт байхгүй болохоор яана гэхэв, хүссэнээрээ л болж.
Тэр угаасаа л цэв цэнхэр нүдтэй байхыг мөрөөддөг байсан гэнэ. Гэтэл цэнхэр өнгөтэй линз байдаггүй. Тэгээд л шивээс хийгэсэн нь энэ. Тэрээр одоо “Миний энэ ажил ямар эрсдэлтэй нарийн ажил болохыг ийм хүсэлтэй бусад хүмүүст мэдрүүлж өгсөн туршилт болсныг тэмдэглэх ёстой. Одоо би санасандаа хүрлээ шүү дээ” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан