Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭЛЕКТРОН ЖААЛ”-ЫН БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ГОЛ АРГА


БШУЯ шинэлэг, бүтээлч сургалтын технологийг ерөнхий боловсролын сургалтад нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна. “Монголын боловсролыг дэлхийд” гэсэн уриатай “Хүүхэд өөрөө технологич”, “Хүүхэд өөрөө өөртөө хамгийн сайн багш”, “Хүүхэд багшийн хамгийн сайн багш”, “Сурна гэдэг нь эхлээд эх хэлээ дараа нь шинжлэх ухааны хэлд сурахыг хэлнэ”, “Суралцах үйлийн эхлэл нь үгийг ухаарч ойлгох мөн” гэсэн үндсэн үзэл санаатай монгол хүүхдийн бие даан сурсан технологийг боловсролын бодлого боловсруулагчид, эрдэмтэн, судлаачид, багш нарт танилцуулах өдөрлөг өчигдөр боллоо.

“Хүүхэд өөрөө технологич” гэсэн сургалтын технологи нь "электрон жаал" гэдгээрээ олонд танил болсон өдгөө БШУ-ны сайдын зөвлөх Э.Энхпүрэвийн  балчир бага наснаасаа өөрөө бие даан сурах арга барилаа олж нээсэн аргачлал юм. Э.Энхпүрэв бие даан суралцах арга барилаа олоод зогсохгүй  үүгээр янз бүрийн насны бусад хүүхдүүдийг сургаж, улам бүр хөгжүүлжээ. Ингээд эл арга барилаа боловсролын салбарын бодлогын төвшинд гаргахаар санал дэвшүүлж буй. Энэ нь хүүхдийг, ялангуяа хичээлээсээ хоцрогдсон бол маш богино хугацаанд эрчимтэй, үр дүнтэй сургадаг, өөрөө нээн олж, туршиж, хөгжүүлэн боловсролын салбарын мэргэжилтэн, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, олон жилийн турш өнөөдрийг хүртэл хөгжүүлж ирсэн сургалтын монгол арга юм.  
Э.Энхпүрэвийн онолоор “Багш гэдэг хүн сургуульд ирээд, самбарын өмнө зогсч, сурах бичигт бичсэн зүйлийг хүүхдэд цээжлүүлснээрээ сургалаа, хөгжүүллээ гэж үздгээ болих ёстой. Оронд нь, багш сурагчийн мэдлэг бүтээх явцад тусалж, дэмжихийг гол үүргээ гэж ойлгож, ажилладаг хандлага, сэтгэлгээтэй болъё. Сургууль бол тэр үйл явцын орчныг бүрдүүлдэг газар байх. Харин мэдлэг бүтээгч гол эзэн нь сурагч” гэсэн агуулгатай хэмээн тайлбарласан юм.  Мөн хүүхдэд үзэх шинэ сэдвийг багш, ном хоёр шууд хэлж өгдөг арга барил буруу гэж тэр үздэг. Учир нь, хүүхдэд тухайн сэдэвтэй хамаатай ажлыг өөрөө шийдэхээр оролдох эрхийг нь олгож өгөхийг зөвлөж байна. Хүүхэд зөв хариуг ихэнхдээ шууд олохгүй. Багш тухай бүрт буруу гэдгийг нь хэлж өгөөд буцааснаар, тэд биеэ дааж асуудлаа гаргасан сурна гэсэн санааг дэвшүүлж байгаа юм.
Анагаах ухааны салбар хүний биеийн эрүүл байдлыг тэтгэх, өвдөж хямарсныг нь эмчилдэг бол боловсролын салбар хүний оюун ухааныг тэжээж, засч өгдөг. Арга барилын хувьд ч ижил байвал зохилтой юм. Эмч хүнээ оношилж байж эм бичдэг шиг, багш хүүхдээ таньж байж төвшинд нь тааруулах ёстой.  Багшийг хэлмэгц ойлгох, хожуу ойлгох гэхчлэн хүүхдийн хүлээж авах төвшин янз бүр. Тэгвэл, үүний жорыг тааруулах арга нь “бүгдэд хүрэх сургалт”. Хүүхэд нэг бүрийн сурах үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлнэ гэж ойлгож болох юм. Уг аргаар, хичээлийн жилийн эхэнд сургалтын хөтөлбөрт багш хүүхэд нэг бүрээ таньж, нас бие, сэтгэхүйн онцлогийг тодорхойлоход зориулсан хугацаа байх хэрэгтэй. Энэ үедээ багш хүүхэд тус бүрийн унших, бичих, сонсох, ярих чадамжийг тодорхойлсон баримтыг бий болгоно. Ингэсний дараа хүүхэд бүрт тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулах нь зөв гэнэ.

Өнөөдөр багш нар хүүхдийг сурахад чиглүүлэхэд бүрэн анхаарлаа хандуулж чадахгүй байгаа нь бодит үнэн. Тэдэнд саад болж байгаа зүйлийн ихэнх хувийг тайлан мэдээ гэх мэтчлэн элдэв бичиг цаасны ажил эзэлж байна. Үнэнийг хэлэхэд тэр бичиг цаасны ажлын олонхи нь чухал шаардлагатай юу гэдэг нь эргэлзээтэй. Магадгүй ямар нэг дарга, даамлын албан тасалгаанд хураагдаад, хэрэг нь гарахгүй зүгээр л хаягдал цаас болж үлдэж байж болох.

Сургалтын үнэлгээний тухай ойлголтыг бас өөрчлөх шаардлагатай гэлээ. Одоо нийтдээ хэвшчихсэн шалгуур бол сурах бичгээр олгосон мэдлэгийг хэрхэн цээжилж тогтоосноор тавьж байна. Тэгэхээр, үнэлэх зарчмыг, цааш нь сурвал зохих мэдлэгтээ үндэслэн хэрхэн задалж ойлгож байгааг, ойлгосныхоо хэрэг тусыг хэрхэн гаргаж байгаагаар тодорхойлдог болгон сайжруулбал, сурах чөлөөт сэтгэлгээг дэмжихэд тустай юм. Нэг үгээр хэлбэл, юуг мэдсэнийг үнэлэхээсээ илүүтэй хэрхэн, яаж олж мэдсэнийг үнэлэх явдал чухал болно. Энэ бол үндсэндээ боловсролыг бие даан сурах чадварт түлхүү анхаарах гэдэг арга барил гэнэ. 

0 Сэтгэгдэл
арга барил эзэмших гэдэг боловсролын бүх үеийн туршид байс
tegeed ch dunguj usgee uzej ehelj zaalgaj bui huuhdiig genet olon honogoor hicheel surguuliig ni tasalduulj hicheeliin amraltiig naash tsaash ni bolgoj bga hun yu bodoj suudag bnaa. usgee tanij m.gui huuhded shuud ug,uguulber togtoolgono gedeg yu l bol,yug ch uhaarch oilgoogui bitshan huuhduudiin setgehuigeer ***** toglooch ee
tegeed ch dunguj usgee uzej ehelj zaalgaj bui huuhdiig genet olon honogoor hicheel surguuliig ni tasalduulj hicheeliin amraltiig naash tsaash ni bolgoj bga hun yu bodoj suudag bnaa. usgee tanij m.gui huuhded shuud ug,uguulber togtoolgono gedeg yu l bol,yug ch uhaarch oilgoogui bitshan huuhduudiin setgehuigeer ***** toglooch ee
1-2 huuhdiig surgah, 40-50huuhded ene argiig heregleed surgchihsan hun hen bilee, yah argagui uuriin husel sonirholdoo hutlugdsun bish l bol surah ni yu l bol
бага сургуулиа хурдан бариад нэг ангид 26 хүүхэдтэй болгочих тэгээд л хүүхэд бүр өөрөө л сурна бас бага ангийн багшийн цалинг сэтгэлд нь хүртэл нэмчих маргааш нь сурлага авьяас өөрөө л сайжирна тодорно шүү дээ сайдаа боловсролынхоон бодоосой
бага сургуулиа хурдан бариад нэг ангид 26 хүүхэдтэй болгочих тэгээд л хүүхэд бүр өөрөө л сурна бас бага ангийн багшийн цалинг сэтгэлд нь хүртэл нэмчих маргааш нь сурлага авьяас өөрөө л сайжирна тодорно шүү дээ сайдаа боловсролынхоон бодоосой
Хамгийн их уншсан