Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Албан шахалтаар тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд бүрэн тэтгэвэр авах ёстой гэв

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс албан шахалтаар тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүдэд нөхөн олговор олгох тухай асуудлаар сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийлээ.
БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 126 тоот тогтоолоор 4 хүүхэд төрүүлж өсгөсөн, 20 жилээс дээш жил ажилласан 38-45 насны нийт 44 мянган эхчүүдийг ид ажиллах үед нь албан шахалтаар шахуу тэтгэвэрт гаргасан байдаг.
1997 оноос хуулинд өөрчлөлт орсны дагуу тэтгэвэрийн нас хүрээгүй гэх үндэслэлээр эдгээр эмэгтэйчүүдийг  халамж руу шилжүүлж нөхөн олговор олгох болжээ.
Дээрх 44 мянган эхээс тэтгэврийн насанд хүрсэн нь тэтгэвэрээ тогтоолгож явсаар үлдсэн 1000 орчим эх тэтгэврийн нас хүрээгүйн улмаас өнөөдөр 80-120 мянган тэтгэвэр авч байна.
2012 оны 9-р сарын 4-ны өдөр батлагдсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулиар өөрөөс үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэний ажилласан жилийг нөхөн тооцох болсон. Уг хуулийн 4-р зүйлд Хуулийн үйлчлэх хүрээг 4.1.3 т өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан гэж заасан байна.  
1992 оны Засгийн газрын тогтоолоор дээрх насны эмэгтэйчүүд нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан. Энэ тогтоол нь олон арван жилийн туршид тэдгээр эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийнхний эрх ашгийг хохирооход хүргэсэн шийдвэр болсон. Эдийн засгийн дараалсан хямрал тохиож, төрийн өмчийн үйлдвэрийн газрууд хаагдаж, социализмын үед байгуулсан, эмэгтэйчүүд голлон ажилладаг нийгмийн үйлчилгээний сүлжээ нуран унаж, өмч хувьчлагдаж, орон тооны цомхотгол хүчээ авч байсан тэр үед ийм шийдвэрийг бодлогоор гаргасан гэхэд хилсдэхгүй хэмээн УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг үзэж байгаа юм.
Иймд энэхүү тогтоолд хамрагдан албан шахалтаар тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүдийн ажилласан жилийг нөхөн тооцох нь зүйтэй гэж үзэж асуудлыг судлан шийдвэрлэх гарцыг олно уу хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад сайдад албан тоот хүргүүллээ. Дээрх асуудал нь мөн цэргийн албан хаагчдад хамаарч болох тул энэ асуудлыг сөхөж тавьж болох ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан