Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргийн хороо хууль зөрчсөн гэж үзжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар өчигдөр Сонгонохайрхан дүүрэгт явагдсан дахин санал хураалтын талаар хэлэлцжээ. 26-р тойрогт дахин санал хураах үеэр Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон санал өгөх эрх зөрчигдсөн байна гэж тус намын бүлэг үзсэн байна.
Монгол Улсын Их Хурлын 26 тойргийн хорооны дахин санал явуулах тухай гуравдугаар сарын 28-ны өдөр М.Баасандорж даргын гарын үсэгтэй  тойргийн хорооны тогтоолд 2013 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 07.00-20.00 цагийн хооронд дахин санал хураалт явуулсугай гэжээ. Харин энэ нь Монгол Улсын сонгуулийн хуулийн 41.1-д заасан сонгогчдын санал авах өдрийн 07.00-22.00 цаг хүртэл хугацаанд  санал авах байранд авна гэсэн заалтыг зөрчсөн гэж олонхийн бүлэг үзсэн байна. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр өөрчлөлт оруулж 07.00-20.00 цаг байсныг 07.00-22.00 цаг болгон өөрчилсөн юм байна. Тиймээс сонгуулийн тойргийн хороо яагаад хууль зөрчсөн шийдвэр гаргасан. 400 орчим сая төгрөгийн төсөв зарлагадсан дахин сонгуулийг будлиулж, хууль зөрчсөн шийдвэр, тогтоол гаргасан тойргийн хороонд ямар хариуцлага хүлээлгэхийг СЕХ-ноос шаардах ёстой хэмээн Ардчилсан намын бүлэг үзсэн байна.


Сонгинохайрхан дүүргийн тойргийн хорооны дарга М.Баасандоржийн гарын үсэг бүхий тогтоол

Сонгуулийн тухай хууль

0 Сэтгэгдэл
nobshiin songuul
Alranhuyag ***** mine odoo nasd songuuli bish chinii duraaraa zugaalj yvaad ursen tatvar tulugchdiin hulsuu urgaj olson mungiig ursend Hariutslaga tsootshiig shaardaj bn !!! Chmd tom dugarah erh bhgui shuu !!!! Ard tumnees ichdeggui yumuu !!!
Хамгийн их уншсан