Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Одбаяр: Дахин төлөвлөлтийн зорилго нь газар ашиглалтыг сайжруулах юм


Улаанбаатарт бүтээн байгуулалтын ажил энэ хавраас өрнөнө.
Энэ хүрээнд хотын захиргаанаас салбарын үйл ажиллагааг хөнгөвчилсөн ямар ажил хийж буйг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяртай ярилцлаа.


-Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөгийн байдлаар хэдэн компанид үйлчлээд байна вэ?
-Энэ төв нь зам, барилгын компаниудын ажлыг хөнгөвч­лөхөөс гадна шуурхай үйлчлэх зорилгоор ирсэн өргөдөл, хүсэлтийг ангилан холбогдох газар, хэлтэст нь уламжилдаг. Тухайлбал, барилга барихтай холбоотой өргөдлийг НЕТГ-ын Барилга, хот байгуулалтын хэлтэст, дугаар олголт бол Мэдээлэл, технологийн хэлтэст, зам барилгын аж­лыг Авто замын газарт гэх мэтчилэн. Хариу нь ирвэл өргөдөл өгсөн тухайн хүний email хаяг руу нь  явуулахаас гадна өөрийнхөө сайтад тавьдаг. Энэ нь, тухайн хүний цаг завыг хэмнэхээс гадна заавал ирж хариугаа авах шаардлагагүй болж байгаа юм. Түүнчлэн Засгийн газрын 151 дүгээр тогтоолын хүрээнд Барилга байгууламж барих хүсэлтийг шийдвэрлэх журмын дагуу 14-30 хоногийн дотор хүсэлтийг нь шийдвэрлэж, холбогдох албаныхан боломжгүй гэвэл 3-7 хоногийн дотор мэдэгдэнэ. Он гарсаар нэг цэгийн үйлчилгээний төвд 690 өргөдөл, хүсэлт ирснээс барилга барих өргөдөл 436 байна. Үүнээс 390 өргөдлийн барилга барих зөвшөөрөл буюу даалгавар, эскиз зургийг нь баталж өгсөн.

-Энэ салбарын замба­раагүй байдал эхнээсээ цэгц­рэх нь. Тэгвэл өмнө зөв­­шөөрөлгүй барилга барь­сан нөхдүүдэд ямар ха­риуцлага ногдуулах вэ. Хууль зөрчсөн нь хожиж, дагасан нь хохирдог болж гэсэн хандлага нийгэмд төрөөд буй?
-МХЕГ-аас зөрчилтэй гэсэн 80 барилгын судалгаа гаргаж өгсөн байдаг. Зөвшөөрлөө хууль ёсоор авсан ч зарим нэг норм, стандарт зөрчсөн гэх мэт янз бүрийн зөрчилтэй. Ямар ч гэсэн 41 барилгын зөрчлийг нь арилгуулж байна. Харин эдгээр зөрчилтэй барилгаас хоёр нь газар эзэмших гэрчилгээгүйгээр орон сууц барьсан учраас асуудал нь нийслэлийн Засаг даргын хүрээнд судлагдаж байна. Цаашдаа НЕТГ-аас зөвшөөрөлгүй барилга баривал ус, дулаан, эрчим хүчээр хангахгүй байхыг дэд бүтцийн асуудал хариуцсан бүх байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Энэ оноос зөвшөөрөлгүй барилга барих явдал үгүй болно.
 
-Тэгвэл гэр хорооллыг дахин төлөвлөх ажил удахгүй эхэлнэ. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна ?
-Ямар ч гэсэн эхний ээлжийн 12 байршлаа сонгоод дэд бүтэц татах ажил эхэлнэ. Гүйцэтгэгч, газар эзэмшигч иргэн л хоорондоо сайн ойлголцож, тохирох ёстой. Орон сууц эсвэл амины хаус бариулах уу. Бүр газраа шинэчлэн төлөвлөх юм уу. Тухайн иргэний л сонголт.

-Иргэнд сонголтыг нь үлдээлээ гэхэд хот төлөвлөлттэйгөө хэр уялдах юм бол. Орон сууцны хороолол дунд нэг хаус байхаар зохицолдгоо алдагдах юм биш үү?
-Гэр хорооллыг гурван бүс болгон хуваасан байгаа. Эхний ээлжийн инженерийн төвлөрсөн шугамд холбогдох боломжтой хороолол. Хоёр дахь нь биеэ даасан эх үүсвэрээр дулаанаа шийдэх бүс. Гуравт, төв зам дагуух бүс. Жишээ нь, Долдугаар хороолол инженерийн төвлөрсөн шугам очих боломжтой. Тэгэхээр энд нэг давхартаа офисс, худалдаа үйлчилгээтэй орон сууц барих боломжтой. Харин төв замаасаа холдон 17 дугаар сургууль буюу Дэнжийн мянга, Хайлааст орчмоор амины орон сууц баригдана.
Орон сууц барилаа гэхэд зам дагуу 5-7 давхар л барилга байна. Уулын энгэр өөд болбол тохилог амины хаусны бүс байна гэж ойлгож болно. Өнөөдөр уулын оройд, өндөр хүчдэлийн дор, жалган дээр буусан 20 мянган айл бий. Энэ эрсдэлтэй бүсээс дэгээр айлыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай.

-Тэгэхээр одоо оршин суугчдынх нь санал 75 ху­виас дээш саналаа өгчих­сөн, дэд бүтцийнх нь ажил эхлэх газраар аль бүс тодров?  
-Эхний ээлжинд төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой 7, 14 дүгээр хороолол, Радио телевизээс гадна Дэнжийн мянга, Гандан орчим орон сууцны хороолол болно. Бага оврын дулааны цахилгаан станцтай, ойр орчмоо дулаанаар хангах нь Ханын материалын орчмын тоосгон заводын 130 га газар, Дамбардаржаад 13 га, Баянзүрх дүүргийн 8,12 дугаар хороонд 93 га буюу нийт 12  байршилд бий.  Ер нь, гэр хороолол 184 мянган өрх амьдардаг. Ир­гэд нэгдэн хүсэлтээ тавьбал аль ч  бүсэд гэр хорооллын дахин төлөвлөлт хийх бүрэн боломжтой.

-Гэр хорооллын иргэдийн хувьд дахин төлөвлөлтөд орохыг дэмжиж байна. Гол нь, үл хөдлөх хөрөнгө бол­сон газрыг нь аваад хул­хид­чихгүй гэдэгт яаж итгэх вэ?
-Иргэд сайн дэмжиж байгаа. Харанхуй гудамжаар явмааргүй байна, нүүрс, усаа зөөмөөргүй байна гээд 100 хувь дэмжиж буй. 151 дүгээр журмаар гүйцэтгэгч компани өөрсдийн нөөц бололцоогоороо тухайн айлыг шинэ байрандаа ортол түрээсийнх нь байрны мөнгийг төлөх ёстой. Энэ нь, гүйцэтгэгч компанийг ажлаа шавдуулахыг шаардахаас гадна оршин суугчдыг хохироох зүйл гаргахгүй. Хэн ч ажлаа цалгардуулан олон айлын түрээсийн мөнгийг төлөөд явахыг бодохгүй шүү дээ.

-Өнгөрсөн жил барилгын ажил нь эхэлсэн түр суурьшлын орон сууц ашиглалтад орсон уу?
-Энэ хавар 300 айлын орон сууц ашиглалтад орно. Газраа чөлөөлсөн өрхүүд орох байх аа.

-Таун хаус гэхээр нэг загварын баригдах уу. Эсвэл иргэн загвараа өөрсдөө сонгож бариулах уу?
-Бөөр, бөөрөөрөө нийлчихсэн адил загварынх байна. Тохилог амины орон сууц гэж нэрлэгдээд байгаа нь ямар ч загвараар барьж болно. Газраа зөв ашиглан өөрийн сонголтоор хаусаа бариулах юм.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэг зорилго нь газар ашиглалтыг дээш­лүүлэх. Тиймээс сул чөлөөтэй болсон газарт гэр хороололд орхигдсон үйлчилгээ гэгддэг сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нийгмийн үйлчилгээг байгуулж болох уу?
-Төлөвлөлтийн гол бодлого энэ. Газар дээрээ дахин төлөв­лөлт хийсэн тохиолдолд хүү­хэд, багачуулынх нь сургууль, цэцэрлэг нь ойрхон байна. Мөн автомашины асфальтан замтай, явган хүн нь цардмал замаар алхсан тийм л орчныг гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд байгуулна. Хуучин дээрээс буюу бид хэд яриад л зургаа яриад төлөвлөчихдөг байснаас амьдралд буудаггүй, хэрэгждэггүй байж. Харин тухайн бүс нутгийн оршин суугч өөрөө төлөвлөхөөр хэрэгжих нь ч хурдан байна.

-Дэд бүтцийг нь улсаас шийдчихээр орон сууцны үнэ хэд байх бол. Олон хүн сонирхож байгаа?
-Улсаас дэд бүтцийг нь шийдэж, барилгын материалынх нь үнийг тогтворжуулж, нийлүүлэлтийг нь сайжруулах бодлого, шийдвэр хэрэгжүүлж байна. Тэгэхээр боломжийн л байна байх. Гэхдээ байрны үнэ ямар байхыг оршин суугч, гүйцэтгэгч л тогтооно шүү дээ. 

1 Сэтгэгдэл
Баярмаа Баярмаа монгол хэл дээрээ сайн өдөр би Бхавинид баярлалаа Эмнэлэг Энэтхэгт бөөр худалдаж авахад 452488445.10MNT төгрөгийн үнэтэй Би өрийг төлж чадахгүй, аз жаргалтай амьдарч чадахгүй байсан Манай гэр бүлийнхэн дахиад дахин баярлалаа DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM тэд таны бөөрийг миний уурхай шиг худалдан авна
Өнөөдөр амьдралаа хадгалж, бөөрний хандивлагчид 500 мянган долларын шагнал хүртэхийн тулд нэн даруй шаардагдах бөгөөд сонирхогч хандивлагчид DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM-ээр дамжуулан илүү дэлгэрэнгүй мэдээллийг Др.Люсенийн багтай холбоо бариарай
Хамгийн их уншсан