Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таны өгсөн 450 мл цус гурван хүний эрдэнэт амийг аварна


Манай улсад даруй 80 мянган донор хэрэгтэй байгаа гэнэ. Учир нь, өнгөрсөн онд улсын хэмжээнд 20 мянга 853 донор цусаа өгсөн нь хүн амын дөнгөж 0,8 хувьтай тэнцсэн нь донорын тоог нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж буй. Иймээс өчигдөр Монголын улаан загалмай нийгэмлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран "Амьдрал бэлэглэе” нэртэй донорын хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа мэдэгдлээ. Цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсэн энэ цаг үед нийгмийн хариуцлагатай гэгддэг бизнесийн байгууллагууд, ялангуяа олон зуун, мянган ажилтантай уул уурхайн салбарынхан бусдын амь насыг аврах хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд нэгдэж цусаа өгч донорын эгнээг өргөжүүлэхээр болсныг дуулгалаа. Та 17-60 насны, 45 кг-аас дээш биеийн жинтэй, эрүүл чийрэг, өөртөө итгэлтэй нэгэн бол донор байх бүрэн боломжтой аж. Таны өгсөн 450 мл цус гурван хүний эрдэнэт амийг аварна гэж мэргэжилтнүүд онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан