Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Цэрэнжав Хөвсгөлийн хөгжилд хоноцын сэтгэлээр хандаж байна

Хөвсгөл аймгийг Монголын Швейцар гэж нэрийддэг хэрнээ энэ аймгийн хөгжил төдийлэн урашлахгүй байна. Энэ юутай холбоотой вэ. Үе, үеийн удирдагчдын хоноцын сэтгэлээр ханддаг байсантай л холбоотой. Өнөөдөр Хөвсгөл аймаг 127000 хүн амтай хамгийн том аймаг. Тэр ч бүү хэл аймгийн төв, Мөрөн суманд нь 56000 хүн амьдардаг гэдгээрээ өнөөдөр “Хот тосгоны эрхзүйн байдлын тухай” хуулийн нөхцлөөр бол улсын зэрэглэлтэй хот болох болзлоо аль хэдийн хангасан томоохон төв. Гэвч сүүлийн 20 жилийн хугацаанд ийм том аймгийг дорвитой хөгжүүлчих сэтгэлтэн үнэндээ цөөхөн байсан бололтой юм. Үүнийг илтгэх жишээ олон. Хэдэн жилийн өмнө Хотгойдын хурд уралдааныг зохион байгуулж, бусад аймгаас олон уяач очсон. Тэнд очсон уяачид, “Аймгийн төв рүүгээ ордог зам нь шороон замаас ч долоон дор юм. Засаг дарга нь хэн юм бэ” гэж ярьж байсан гэдэг. Мөн 2010 онд аймгийн төвийнхөө замын хальтиргааг цэвэрлэхийн оронд уурын зууханд шатаасан нүүрсний хог авчирч асгаж байсан гэдгийг нутгийнхан хэлдэг. Энэ нь эргээд хүний эрүүл мэндэд хортой гэдгийг Хөвсгөл аймгийн удирдлагууд мэддэггүй л юм байх даа. Ямар л эрүүл ухаантай, эрдэм боловсролтой хүн ийм арга хэрэглэх вэ дээ.
Энэ нутагт бугшсан бас нэгэн эмгэнэл бол жирийн ард иргэдийн хүүхэд төрийн албанд орно гэдэг өдрийн од. Тэнд даваанаас урагшаа төрсөн, Засаг даргын хамаатан аль эсвэл намдаа нөлөөтэй хүний л хүүхэд орох боломжтой гэдэг яриа ор үндэсгүй худал биш аж. Иргэд нь арга ядахдаа, “Давааны цаана төрсөн ч болоосой, Далайванг төгссөн ч болоосой...” гэх мэт шог дуу хүртэл зохиож дуулж сууна. Далайван гэдэг нь Засаг дарга Л.Цэрэнжавын сургууль. Тиймээс аймгийн Засаг даргын тамгын газарт 50 орчим хүн ажилладгаас дийлэнх нь даваанаас урагшаа сумын харьяалалтай байх агаад гол гол албан тушаалд нь тавхан эрх мэдэлтэй даргын гэр бүл эзэн суудаг гэнэ. Тэр нь саяхан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хийсэн шалгалтаар илэрчээ. Засаг даргын дүүгийнх нь эхнэр Аймгийн өмчийн газрыг удирддаг бол хүргэн нь “Хөвсгөл дулаан” ХХК-ийг удирддаг гэнэ. Тамгын газрын даргын эхнэрийнх нь дүү бичиг хэргийн эрхлэгч хийдэг, Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын төрсөн дүү, хүргэн хоёр нь санхүү төрийн сангийн хэлтэст, мөн эхнэр нөхрөөрөө хамт ажилладаг хэд хэдэн гэр бүл байгаа юм байна. Эндээс харахад Хөвсгөл аймагт энгийн иргэний хүүхэд ажилд ороход энэ янзаараа том “даваа” саад болж байгаа мэт харагдана.

Татварын мөнгөөр зугаалах нь хэрээс хэтэрчээ

Иргэдийн татварын мөнгөөр зугаалж, тансаглахгүй гэж Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн удаа дараа хэлж байгаа. Гэтэл Хөвсгөл аймагт дарга нарынх нь эрх мэдэл хэмжээ хязгаарыг давжээ. Аймгийн засаг дарга Л.Цэрэнжав, орлогч М.Очирхуяг, Тамгын газрын дарга Г.Төмөрбаатар нар ЗДТГ-ын хэлтсийн таван дарга нартайгаа Франц болон Европын орноор зугаалахаар эртнээс бэлтгэж, төсвөөс давсан орлого нэртэй ард түмний татварын мөнгөөр тансаглах төлөвлөгөөг аль халуун намраар боловсруулсан ажээ. Тиймдээ ч “Тэнгэр трейвл” гэдэг аялал жуулчлалын компанид захиалга өгч онгоцны билет, зочид буудлаа захиалсан байх юм. Харин орон нутгийн сонгуулийн будлианаас болоод Засаг даргын орлогч, Тамгын дарга нар нь явахаа больсон ч нэгэнт захиалагдсан онгоцны билет, зочид буудлын төлбөр нь буцаах боломжгүй болж, үрэн таран болгож. Харин ичиж зовохыг үл тоон Засаг дарга Л.Цэрэнжав хэлтсийн таван даргатайгаа төсвийн мөнгөөр хөгшин европоор зугаалж яваад иржээ.
Төрийн байгуулага ард түмний татварын мөнгөөр зугаалдаг үзэгдэл өмнөх дөрвөн жилийн хугацаанд хяналтгүй явагдаж байсныг Хөвсгөл аймгийн дарга нарын эл үйлдэл, МИАТ болон Татварын ерөнхий газрын нэг даргын увайгүй үйлдэл зэргээс илхэн тольдож болохоор байгаа юм. Ингэж ард иргэдийн татварын мөнгөөр зугаалж, цэнгэснийгээ тэд төрийн байгууллага туршлага судалсан гэх гоё нэр томъёогоор хайцаалдаг нь нэгэт нууц биш болсон. Уг нь, үр дүнтэйхэн туршлага судалж, түүнийгээ орон нутагтаа ажил хэрэг болговол болохгүй гэх газаргүй. Гэтэл өч төчнөөн хөрөнгө зарлагадаж явчихаад сум орон нутагт ямар шинэ зүйл нэвтрүүлэв гэдэг нь одоо хэр нь тодорхойгүй, ямар ч үр дүнгүй байсаар л...

Л.Цэрэнжав Мөрөн хотын газрын 10 хувьд нь эзэн суудаг гэв үү

Хөвсгөл бол улсдаа хамгийн том аймаг. Хүн амынхаа тоогоор ч тэр, малаараа ч тэр. 126000 хүн амтай, 3.6 сая толгой малтай. Аймгийн төв нь Мөрөн өмнөх нийгмийн үед “хот” гэдэг тодотголтой байсан авч сүүлийн 20 жилд сум нэрэнд ахдаж яваа. Гэхдээ л хуульд заасан зарчмаар бол аль эрт улсын зэрэглэлтэй хот болчихоор олон хүн амьтай. Одоогийн байдлаар 56000 хүн амьдарч байна. Албан ёсны бүртгэлээр 40 орчим мянган хүн амтай ч сумдаас ирж ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс нь 16000 орчин бий.
Мөрөн хэзээнээсээ л цэгцтэй, тэгшс сайхан газар нутагтай аймаг. Айлуудынх нь хашаа, хороо нь яг л шугам тавьж байгаад өрсөн мэт тэгшхэн. Онгоцноос авсан зураг нь дэндүү гоё гэдгийг олон хүн хэлдэг. Энэ байдал аль соц нийгмийн үед байсан дүр зураг. Гэтэл өнөөдөр 21-р зуун, хотжилтын эрин зуун гэх. Гэтэл соц нийгмийнхээс ялгагдах зүйл тун ховор. Гэр хороолол тэлснийг эс тооцвол энэ аймагт шинээр баригдаж ашиглалтад орсон барилга байшин бараг л үгүй. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар 60 айлын гуравхан байр барьснаас өөр барилга баригдаагүй гэдэг юм билээ.
Гэсэн атлаа аймгийн төв дотроо борчуудын хороолол, баячуудын хороолол гэж хоёр хуваагдана. Мэдээж баячуудын хорооллын өнгийг аймгийн удирдлагууд тодорхойлно. Харин борчуудын хороолол бол олонхи айл өрхийнх. Нэг хашаанд гурван гэрээрээ чандамлаж буусан гэрүүд. Энэ л дүр зураг борчуудын хорооллын өдөр тутмын амьдралын өнгө.
Харин дарга нар бол ондоо. Газрыг 0.7 м-ээр бус га-гаар хэмжиж авна. Зүгээр ч нэг авахгүй. Хүргэн, бэр, худ ураг гээд өөртөө хамаатуулж болох хүн бүрт авдаг жижиг Хөвсгөлий удирдлагуудад байдаг тухай нутгийн иргэд ярьж байна. Иргэдийн ярьж байгаагаар эрх мэдэлтнүүдийн дээрх үйлдэл нь газар угаах бизнес болон өргөжсөн гэх.
Мөрөн хотын иргэдийн ундууцал, бухимдлыг хамгийн ихээр хүргэдэг асуудал бол Мөрөн хотын бүхий л өнгөтэй өөдтэй бүхнийг Засаг дарга Л.Цэрэнжав нь хувьчилж авсан гэнэ. Жишээ дурьдахад, Геологи, модны үйлдвэр, хүнсний үйлдвэр, 1989 онд ашиглалтад орсон 100 хүүхдийн төрөх эмнэлэг гээд 10 гаруй томоохон обьектын хувьчилал нэрээр өөрийн болгосон юм байх. Гэхдээ түүний энэ обьектуудын газар дээр хувийн эзэзмшлийн болон сүүлд авсан үйлдвэр үйлчилгээний газруудынх нь нийт талбайг нэмээд дээр нь дүү нарынх нь эзэмшлийн газрыг нэмэхэд Мөрөн сумын газар нутгийн 10 хувь болно гээд бод доо. Ийм хүнийг төрийн хууль хэрэгжүүлдэг Засаг дарга гэх үү, эсвэл төрлийн хэлхээгээр сүжрэлдсэн ноён гэх үү.

Д.Галхүү

0 Сэтгэгдэл
Шантаачны нөхөр бичсэн байна даа. Хэрэв энгэхгүй бол бичнэ шүү гэж нэг нөхөр саяхан хэлсэн гэсэн шүү хараад байгаарай цаанаа шантаач хүний захиалга байгаа шүү. Өөрөө удахгүй шалгагдах байх.
Яахав дээ хийсэн юмгүй дээ. Иргэн бүрийн ухамсарын л асуудал юм даа.
ЕР ХӨРӨНГӨТЭЙ ХҮН Л ИДЭЖ УУХГҮЙ ЮМ ХИЙНЭ ШҮҮ ДЭЭ ЮМГҮЙ ХҮН ЯАЖ ИДЭХЭЭ Л БОДДОГ ЦЭРЭНЖАВ ДАРГА ЮУ ИДЭЖ УУСАН ЮМ БЭ,ДҮҮ НЬ Л ХУВИЙН КОМПАНИЙ АЖЛАА ХИЙДЭГ ӨМНӨ НЬ ТИЙМ Л БСАН
АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨ 2-ГҮЙ СЭТГЭЛЭЭР НОЙР ХООЛГҮЙ ЗҮТГЭДЭГ ГЭДГИЙГ ХӨВСГӨЛЧҮҮД МЭДДЭГ БОЛОХООР ДАХИЖ СОНГОСОН
ЯГ САЙН ХАР ДАА ХӨВСГӨЛЧҮҮДЭЭ ЦЭРЭНЖАВ ДАРГЫН ҮЕД Л АЙМАГ ХӨГЖИЖ,ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДСЭН ШҮҮ ДЭЭ
ХӨВСГӨЛ АЙМАГТ ЦЭРЭНЖАВ ДАРГА ШИГ СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ ХҮН ДАХИЖ АЛЬ Ч НАМААС ТӨРӨХГҮЙ ХҮМҮҮС ДАНДАА ХАР ПИАР ХИЙХ ЮМ,ИДСЭН ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ
Чамайг үнэхээр хөгийн амьтан гэж хүлээн зөвшөөрлөө. Одоо биднийг тайван орхичих гуйж байна.
Чамайг үнэхээр хөгийн амьтан гэж хүлээн зөвшөөрлөө. Одоо биднийг тайван орхичих гуйж байна.
Наадах чинь хүн биш ээ, хүнд чинь сэтгэл, зүрх гэж байдаг биз дээ, Арчаагүй муу *****. Энд бичсэн бүхэн үнэн байна. Шал согтуу наадмын нээлтэн дээр 5 үг нийлүүлээд хэлчихэж чадахгүй хөглөж байсныг улс даяараа харсан ш дээ. Иймэрхүү хүний сүгнүүдийг шууд буудаж хороох хэрэгтэй. Үнэндээ Мөрөн хотыг энэ дурак л сүйтгэж байгаа ш дээ. Засаг даргын хамаатан гэхээр л хууль үйлчилдэггүй, юу хүссэнээ хийж болдог жишиг энэ аймагт л байна. Хүнд чинь бас ичих, айх, ханах гэж юм байдаг даа. Нүгэл нь нүдээрээ гүйсэн эргүү мал. Угаасаа хэл ам нь орооцолдоод ярьж ч чадахгүй, амьтны хараалд идэгдсэн хүний шаар байгаам даа.
nadad neg ***** ugchih tegwel buudchihmaar bna
Муу луйварчин. Цадахаа мэддэггүй новш.
tserenjaviin uuj idseniig toolood bval barahgui ih um bolno,enhbayariin araas yvuulah heregtei sh dee
Чи ч яах аргагүй гар хөл нь бололтой.Энэ хүнд хийсэн юм Хөвсгөл аймагт үнэхээр юу ч байхгүй гэдгийг Мөрөн сумынхан бүгд хэлнэ.Олигтой яваа нэгний бизнесийг булаана, гайгүй газар аваад юм хийх гэхээр гадрыг нь булаана.Ичихгүй дахиж ЗД хийгээд явж байх юм даа.Энэ хүнийг МАН-ыг ИТХ-д олонхоор нь сонгосон Мөрөн сумынхан үнэхээр тэнэг юм даа.Дахиад 4 жил хагархай замаараа машинаа эвдүүлээд шороогоо зажлаад амьдаар байждээ Мөрөнчүүдээ.Хохь нь...
manai huduu oron nutag arial denduu baigaa da yamarch hugjul baihgui , iimerhuu zasag darag nar zahaasaal neg baigaa huuchin bolood shin daragnariig mash sain shalgah heregtei, herees hetersen hanaj tsadhaa medehgui humuus yumdaa ta nar
chi uneher gar hul ni yum bn ene huniig huvsguliin zahiin nohoi ch iim gedgiig ni medeh bhaa joohn unentei evlerel dee
ooroo ene xunii neg gar xul n yum bishuu, ene xuniig xuwsgul aimgiig yu bolgoj suitgej biagaag bugd medne, ax duugeeree niilj xuwsguliig zalgisnaas oor zuil yu ch xiigeegui
Ямар ч хүнд алдаа оноо аль аль нь бий. Арйа ч нэг тийш нь хазайлгаж болохгүй байхаа. Энэ хүнд хийсэн бүтээсэн зүйл их бий. Тэр аймаг ордог бартаат замыг чинь Баихүүгийг бартаат зам гэдэг юм. Одоо Уул уурхайн яаманд ажиллаж байгаа нэг нөхөр тэр үед засаг дарга байлаа. Хотгойдын хурд болох үед уралдах замыг хоригдлуудаар янзлуулаад мөнгийг нь нилээн хэдэн сая төгрөг өөрөө цохиж байсан гэж хүмүүс яриж байсан. Энэ бол сая түр үүрэг гүйцэтгэгч хийж байсан Д.Амарбаясгалангийн захиалгат зүйл гэдэг нь ойлгомжтой байна.
Чи ч яах аргагүй гар хөл нь бололтой.Энэ хүнд хийсэн юм Хөвсгөл аймагт үнэхээр юу ч байхгүй гэдгийг Мөрөн сумынхан бүгд хэлнэ.Олигтой яваа нэгний бизнесийг булаана, гайгүй газар аваад юм хийх гэхээр гадрыг нь булаана.Ичихгүй дахиж ЗД хийгээд явж байх юм даа.Энэ хүнийг МАН-ыг ИТХ-д олонхоор нь сонгосон Мөрөн сумынхан үнэхээр тэнэг юм даа.Дахиад 4 жил хагархай замаараа машинаа эвдүүлээд шороогоо зажлаад амьдаар байждээ Мөрөнчүүдээ.Хохь нь...
chi uneher gar hul ni yum bn ene huniig huvsguliin zahiin nohoi ch iim gedgiig ni medeh bhaa joohn unentei evlerel dee
ooroo ene xunii neg gar xul n yum bishuu, ene xuniig xuwsgul aimgiig yu bolgoj suitgej biagaag bugd medne, ax duugeeree niilj xuwsguliig zalgisnaas oor zuil yu ch xiigeegui
Ene huniig yaagaad shalgahgui bgaan. Aan neeree shalgaad baraagui shd. Ene hun uhehdee ene ih horongoo avaad yavna gj bodoj bgaadaa. Bayachuudaa gj ih l zovdog bhda
жаахан ч гэсэн сэтгэлтэй баймаар юм даа. хувиасаа мөнгө гарга гэж байгаа биш дээ, төрөөс өгсөн мөнгийг хумсалж хулгайлахгүйгээр ажил болгож болдоггүй л юм байх даа
Хамгийн их уншсан