Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уран бүтээлчид Сочигийн олимпод оролцоорой


Өвлийн олимпын 22 дугаар наадам ирэх жил ОХУ-ын Сочи хотноо эхэлнэ. Хар далайн эргийн хотод болох наадмын хүрээнд соёлын хөтөлбөр зарлажээ. Уран бүтээлч хамт олон, хувь хүмүүсийн дунд олон улсын нээлттэй тэмцээн эхлүүлээд байна. Бүх орноос урлагийн хэдэн ч төрлийн үзүүлбэр илгээж болох бөгөөд үзэгчдийн саналаар эхний шатны шалгаруулалт явагдах аж.

Тухайлбал, оролцогч нь акробат, гимнастик, алиалагч, жонглёр, амьтан сургагч, илбэ, ярианы урлаг, дуу, ардын болон бусад төрлийн бүжиг, хүүхэлдэйн үзүүлбэр, пантомимын аль ч төрлөөр бүтээлээ сойж болно. Интернэтийн сүлжээн дэх ямар нэг видео сайтад дүрс бичлэг хэлбэрээр бүтээлээ байршуулах юм байна. Хамгийн гол нь үзэгчдийн санал, сэтгэгдлийг харгалзан дүгнэж хоёрдугаар шатанд шалгаруулах аж. Үзэгчдэд хамгийн их таалагдсан бүтээлүүдийг мэргэжлийн шүүх бүрэлдэхүүн байр эзлүүлэн эрэмбэлж, эхний гурван байрыг тодруулах гэнэ. Шалгарсан гурван уран бүтээлчийг Сочи-2014 олимпын наадамд бүх зардлыг нь дааж оролцуулах ажээ.
Бүтээлээ ирэх наймдугаар сарын 28-наас өмнө интернэтэд байршуулах ёстой. Мөн бичлэгийн линк хаягийг contest@sochi2014.com руу мэйлдэж бүртгүүлэх юм байна. Түүнчлэн уран бүтээлчдийн товч танилцуулгаа мэдээлэх хэрэгтэй гэжээ. Тэмцээний үзэгчдийн санал асуулга, шалгаруулалтыг www.culture.sochi2014.com вэб хуудсаар явуулаарай.
 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан