Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр өдөр дугаарын хязгаарлалт хийнэ

Нийслэл  хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал энэ сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Нийтдээ олон улсын 3000 орчим хүн ирэх учир энэ өдрүүдэд авто машины дугаарын хязгаалалт хийхээр болсон. Тодруулбал, 0, 2, 4, 6, 8 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолооч та энэ сарын 26, 28-нд замын хөдөлгөөнд оролцохгүй. Харин 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн дугаартай жолооч та 27, 29-нд замын хөдөлгөөнд оролцохгүй ээ.
Энэхүү хязгаарлалт нь зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дууд дохио болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулашгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл дээрх хязгаарлалт хамаарахгүй юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан