Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ан Сан Сү Чи гэж хэн бэ

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долоодугаар бага хурал Улаанбаатар хотод энэ сарын 27-ноос эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор элдэв хардлага явж байгааг нуух юун. Хамгийн том хардлага нь Монгол шиг жижиг улсад болж байгаа үйл явдалд улс төрийн бодит нөлөөтэй, бодит нэр хүндтэй хүмүүс тоож оролцохгүй гэсэн яриа юм. Иймд манай улсын нийслэлд болох гэж байгаа хуралд үнэхээр дэлхийн улс төрийн тавцанд нэртэй, нөлөөтэй хүмүүс оролцож байгаа гэдгийг харуулж, ойлгуулах хэрэгтэй. Дэлхийд улс  төрийн бодит нөлөөтэй, нэртэй хүмүүс оролцож байгаагийн нэг жишээ нь Ан Сан Сү Чи юм.
Шинэ үе, ЗХУ задран унасны дараагаар ардчилал, хүний эрхийн төлөө хэнээс ч айлгүй, тууштай тэмцэж, бодит үр дүнд хүрч чадсан хуруу дарам цөөн хүн бий. Ардчилал, хүний эрхийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн нэг хүн нь Ан Сан Сү Чи гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.

Юуны өмнө ийм лут улстөрч гэв гэнэт гарч ирээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Ан Сан Сү Чигийн эцэг нь одоогийн Мьянмарын зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулагч байжээ. Ээж нь Мьянмарын нэртэй улстөрч Кхи Чи. Тэгэхээр хар багаасаа л улс төрийн тэмцэл, ил тод байдал, дарангуйлал гэх мэт зүйлс хоосон яриа төдий биш, бодит зүйлс байдаг гэдгийг харж өссөн хүн гэж болно.

1960 онд ээж нь Энэтхэгт суух Элчин сайдаар томилогдоход Ан Сан Сү Чи тус улсад хамт ирсэн бөгөөд Нью-Дели хотноо анхны боловсролоо эзэмшжээ. Ээж нь алсын хараатай бай­сан болохоор охиныхоо боловс­ролыг цаашид ч хөгжүүлэхийг зорьсон байна. Ингэснээр Ан Сан Сү Чи нь 1964 он коллеж дүүргэснийхнээ да­раа Оксфордын их сургуу­лийн дэргэдэх коллежид элсэн суралцаж, 1969 онд гүн ухаан, улс төр, эдийн засгийн бакалаврын цолтойгоор дүүр­гэжээ. Сургуулиа дүүргэс­ний дараа Ан Сан Сү Чи нь шууд Мьянмар руу явсангүй. Гурван жилийн турш НҮБ-д санхүү гол­лосон сэдвээр ажилласан байна.
Иймд тэрээр  хар багаасаа л улс төр гэж юу байдаг, ардчилал ба хүний эрх гэдэг бодит амьдрал дээр юу билээ, яаж хэрэгждэг, олон улс хоорондын харьцаа ба харилцаа гэж юу байдгийг маш сайн мэддэг хүн болж төлөвшин тогтсон гэдэг нь эндээс сайн харагддаг.

Ан Сан Сү Чи нь 1972 онд Английн түвд судлаач Михаэль Эйристэй гэрлэн хоёр хүүхдийн эх болсон билээ.

1988 онд тэрээр хүнд өвчтэй эхийгээ асрахаар Мьян­мар буюу тухайн үеийн Бирм улсад эргэн ирээд эх оронд нь ямаршуу байдал нүүрлээд байгааг өөрийн биеэр харсан нь улс төрийн үйл ажиллагааны чиглэлээ сонгоход нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Ардчилал гэдэг зүйл, өөрөө олон жилийн турш сурч, амьдарч, үр нөлөөг нь өдөр тутам амсч ирсэн тэр нийгмийг өөрийн улсдаа, эх орондоо цогцлуулах зайлшгүй шаардлагатай байгааг харсан хэрэг.

Ингээд Махатма Гандигийн үүсгэсэн хүч үл хэрэглэх сургаал буюу ахимсагийн үзэл, Америкийн хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч  Мар­тин Лютер Кингийн үзэл, Шигэмунийн үндэслэсэн буд­дын суртал зэрэгт үндэс­лэсэн арчиллын төлөөх өөрийн намыг байгуулжээ. “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нэртэй энэ нам нь 1988 онд, өөрөөр хэлбэл хүнд өвчтэй эхийгээ асрахаар ирсэн тэр жил үүссэн байдаг.

Тэр жил нь буюу 1988 онд Мьянмар улсыг олон жилийн турш удирдсан Не Вин гэгч генерал суудлаасаа огцорсноор энэ улсад хөгжлийн хэлбэрээ сонгох боломж гарсан юм. Ийм ээдрээтэй үед шинээр нам байгуулсан Ан Сан Сү Чи нь ард түмнээ ардчилсан засаглалыг дэмжих, ардчилсан засаглалыг тогтоохын төлөө зүтгэхээр уриалж хагас сая хүн цугласан жагсаалын өмнө үг хэлж байсан. Гэвч харамсалтай нь армийн ахлах офицеруудаар удирдуулсан бүлэглэл нь Мьянмарын засгийн эрхийг булаан авсан юм. Ан Сан Сү Чи ба эрх баригчид хоорондын олон жил үргэлжилсэн зөрчилдөөн эндээс эхтэй.

Ан Сан Сү Чи нь англи нөхөртэй, хоёр хүүхэдтэй, эрдэм номыг нь сайн сурсан болохоор баруунд очвол элбэг хангалуун амьдарч болохуйц ажил хийх боломжтой. Гэхдээ тэрээр өөрийн амрыг бодсонгүй. Улс, эх орных нь ирээдүйд ардчилал гэгч тогтолцоо ямар чухал үүрэг­тэй болохыг маш сайн ойл­гож, мэдэрсэн болохоор бүх амьдралаа эх орныхоо тө­лөө, ардчиллын төлөө хүчин зүт­гэхэд зориулахаар шийдсэн байна.

Армийн ахлах офицеруудын зөвлөл нь Ан Сан Сү Чиг 1989 оны долоодугаар сараас гэрийн хорионд хорьсон юм. Зүгээр ч нэг хорьсонгүй Бирм, өөрөөр хэлбэр Мьянмар улсыг орхин гарч явбал бүх л ял, шийтгэлийг хүчингүй болгон цагаатгана гэж амлаж байсан. Гэвч Ан Сан Сү Чи нь зарчим гэж юу байдгийг орчин үеийн улс төрд иш татах том жишээ өгсөн юм. Ямар жишээ вэ гэхээр тэрээр эдгэрэшгүй өвчтэй болсон нөхөртэйгээ уулзахын тулд Бирмийг орхин гар,  өөр орны нутаг дээр уулз гэсэн саналыг эсэргүүцэж, нутгаасаа гаралгүй үлдсэн юм. Эх орных нь ирээдүй хувийн амьдралаас нь илүү чухал гэсэн зарчмыг үгээр төдийгүй, үл хэргээрээ харуулсан нь энэ. Ийм ч болохоор олон улсын тавцанд зарчимч Ан Сан Сү Чи хатагтайн нэр асар өндөр.

1990 онд болсон сонгуулиар Ан Сан Сү Чигийн нам парламентын суудлын 80 хувийг авсан хэдий ч армийнхан сонгуулийн үр дүнг үгүйсгэж халснаар байдал тун ч ээдрээтэй болсон юм. Ан Сан Сү Чи ард олонд асар их нөлөөтэй болохыг харсан армийнхан зүгээр суухыг хүссэнгүй. Удаа дараалан амь насанд нь халдах оролдлого хийсэн байдаг. Тухайлбал, 1996 онд Аун Сан Су Чи ба “Ардчиллын төлөөх үндэсний лиг”-ийн бусад удирдагчид сууж явсан машины цуваа руу 200 гаруй хүн довтолсон.  Гинж, бороохой, чулуу зэргээр зэвсэглэсэн хүмүүс цуваа руу гэнэт дайрахад Ан Сан Сү Чи золоор эсэн  мэнд гарсан юм. Тухайн үедээ “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам нь энэ хэргийн талаар албан ёсоор гомдол гарган цагдаагийн газар хандсан ч мөрдөн байцаалт нь удалгүй зогсч, хэн ч баригдалгүй, илчлэгдэлгүй үлдсэн. 2003 оны тавдугаар сард яг адил үйл явдал болсон бөгөөд олон хүн зохион байгуулалттайгаар Ан Сан Сү Чигийн дэмжигчид, идэвхтнүүд явсан машины цуваа руу дайрч олон арван хүний аминд хүрсэн юм. Тухай бүрт тэрээр үнэнч дэмжигчдийн тусламжтайгаар амь гарч байсан байдаг.

Энэ мэт сүрдүүлэг, хавчилт шахалтын дор тэрээр 1988-2010 оны хооронд гэрийн хорионд өнгөрүүлсэн юм. Гэрийн хорионд байхдаа гүн ухаан ба улс төрийн ном унших, төгөлдөр хуур тоглож цагийг өнгөрүүлдэг байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Хүнтэй уулзах эрхгүй, гэрийн хорионд байсан хэдий ч зарчимч, тууштай, зоригтой энэ эмэгтэй зэвсгийн хүчээр төрийн эрхийг бариад байсан армийн офицеруудын удирдлагыг ардчилсан сонгууль явуулах гарцаагүй байдалд оруулж чадсан юм. Хамгийн гол нь цус урсгасан дайн тулаан хийлгүй тайван замаар ардчилсан тогтолцоо руу шилжих боломжийг бий болгосон. Түүний энэхүү зарчимч байдал, ардчиллын төлөөх хичээл зүтгэлийг дэлхийн нийт өндрөөр үнэлж, энх тайвны Нобелийн шагнал хүртээсэн юм.

0 Сэтгэгдэл
Gaihamshigtai emegtei yumaa . Say MNB tv iin kino uzeed bahdaj suulaa .. Heleh ug alga . Augaa ardchilagch Hun yumaa
ene hunii tuhai kinog enhbayr guad odort 2-3 udaa uzuulj shiitge
Мундаг бүсгүй. Эх оронч хүн ийм л байдаг. Монгол Улсад болж байгаа хамгий том хурал. Ерөнхийлөгчдөө баяр хүргэе, эх орноо гадаадад таниулах их том ажил хийж байна.
kinogiin uzej baisan
гэтэл манайхан мөнгөний төлөө газар шороо зарж байна гутмаар юм
Хамгийн их уншсан