Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ын Белгородод аймшигт аллага гарлаа

ОХУ-ын Белгород хотод даваа гарагийн орой “Охота” гэдэг ангийн дэлгүүрт гал нээж таван хүний амь хөнөөсөн байна.  Мөн 16 настай нэг охин эмнэлэгт очоод нас баржээ. Гэмт этгээд өөрөө машинд орон нуугдсан байна. Цагдаагийнхан алуурчныг нутгийн иргэн, хулгайн хэргээр ял эдэлж байгаад нэг жилийн өмнө суллагдсан 31 настай Сергей Помазун гэгч болохыг тогтоосон байна. Тэр “Охота” дэлгүүрийг дээрэмдэх зорилгоор эцгийнхээ байрнаас “Сайга” болон “Иж” маркийн буунуудыг бас нэг гар буутай хамт авч явжээ. Хэргийн газар гэмт хэрэгтний нуугдсан “BMW X25” машин нь түүний ахын нь нэр дээр бүртгэлтэй юм байна.
Хэрэгтэн эхлээд элгүүр дотор гурван худалдагчийг буудаад орж ирсэн нэг эрэгтэй, сургуулийн сурагч хоёр охиныг бууджээ. Хууль сахиулагчид гэмт хэрэгтний байгаа газрыг зааж өгсөн хүнд шагнал амвласан бол орон нутгийн захиргаа аллагын үеэр нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж 23, 24-ний өдрийг эмгэнэлийн өдөр болгожээ.

0 Сэтгэгдэл
oir oirhon allaga garaad delhiin baidal neg l bishee yadaj baixad xoiduud daramtlaad l gazar hodlood l yu bolood baina daa
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан