Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-д очоод сураггүй алга болсон 9 хүний байгаа газрыг нь тогтоожээ

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс тус улсад зорчин яваад “сураггүй алга болсон” гэх 26 иргэний талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэл гаргасны дагуу ЭЦГ-аас Гадаад харилцааны яаманд албан бичгээр хүсэлт тавьж Солонгос улсад зорчин яваад сураггүй алга болсон 24 иргэний нэрийн жагсаалтыг авч тулгаж үзээд эрэн сурвалжилж эхэлжээ. Шалгах ажиллагааны явцад “сураггүй алга болсон” гэх 28 иргэнээс 9 иргэний оршин суугаа газрыг тогтоосон байна. Сураггүй алга болсон 19 иргэний талаарх материалыг бүрдүүлж ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоогоор дамжуулан БНСУ-д эрэн сурвалжлуулахаар материалыг хүргүүлсэн аж.
Дээрх иргэдийн эцэг, эх, ах, дүү нараас нь ДНХ-ийн шинжилгээний дээж авахад бэлтгэж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Лабораторийн хэлтэстэй хамтран ажиллаж байгаа юм байна.
Мөн цагдаагийн газраас иргэдэд дараахь зүйлийг анхаарахыг сануулж байна.
    1.Ар гэртэйгээ байнга холбоо барих,
    2.Бусдын бичиг баримтыг ашиглан гадаад улсад зорчихгүй байх,
    3.Гэрээгээр яваад гэрээний хугацаа дуусмагц хараар ажиллахдаа ар гэрлүүгээ холбоо барихгүй, оршин суугаа газраа хэлээгүйн улмаас гэмт хэрэгт холбогдох, цагаачлалын албанд баригдаад овог нэр, улсын харьяаллаа буруу мэдээлэхгүй байхыг зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
tegeed 9n xvn n ervvl saruul bgaamuu, oorsdoo sn duraaraa suraggvi bolj nuugdsan gsn vgvv, ymr uchirtain bee, delgerengvi tawikuu,
Хамгийн их уншсан