Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Говийн Есдүгээр ноён хутагт Данзанлувсантүдэв сэнтийдээ заларлаа

Говийн ноён хутагтын ес дэх дүр Дорноговь аймгаас тодорсныг сэнтийд нь залах ёслол өчигдөр  Хамарын хийдэд боллоо.  

Говийн есдүгээр ноён хутагт нь, тавдугаар Ноён хутагт Данзанравжаагийн төрсөн нутаг, Хөвсгөл сумаас  тодорсон Отгоннамжилын Угтахбаяр гэдэг, 26 настай юм байна.  Түүний  номын нэрийг Данзанлувсантүдэв гэнэ.

Ноён хутагт Данзанлувсантүдэв ламтан Улаанбаатарт Шашны дээд сургууль дүүргээд, Хамарын хийдэд шавилж, улмаар Энэтхэг улсад номын дуу сонсож, бурхан шашны номд нэвтэрсэн нэгэн бөгөөд 400 гаруй хүнээс буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээн XIY Далай лам Данзанжамц шигшин тодруулжээ.

Өчигдөр өглөө говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Хамарын хийдэд цугларсан сүсэгтэн олон нийтээрээ Ногоон дарь эх ном хурсны дараа есдүгээр хутагтыг сэнтийд нь залжээ.

Үүний дараа Ноён хутагтын бат оршлын мандал өргөж лам хуврагууд хадаг өргөн, өглөгийн эзэд хутагтад мандал өргөсөн байна.

13,00 цагт Ноён хутагт сүсэгтэн олонд сунтгийн адис хүртээн, рашааны үрэл түгээсэн байна.

Говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаа дорнын их соён гэгээрүүлэгч байсны тул цугларсан олон, түмнээ зориулан, ноён хутагтын есдүгээр дүр тодорсныг бэлгэшээн эгшиг дуун өргөлд өргөсөн байна.  Хамгийн сүүлд Адистдын дээдийг хайрлах Жинлавцогзолма номыг хурсан олон, сүсэгтэн нийтээрээ ноён хутагттай хамт уншиж айлдсанаар ёслол өндөрлөжээ.





Х.Өлзий

0 Сэтгэгдэл
угтахбаяр гэдийн
26 nastai gene shu 84 onii hulgana jild tursun yumsan odoo 29tei otgonnamjil bsh OTGON-AMJILT gdg yumsan zuv medeelel hurgej chadhgu bl anhnasa bitii ym bich
Тэнэгээ боовтой юү гэж асуугаач
Ноён Хутагтын мэлмий бат оршиг ээ
bhgui chamd ymar hamaa bn a
яаж олсон нь гол биш очоогүй хүмүүст түрүүлээд мэдээлэл өгсөн нь гол юм биш үү. Болж л байна шүү дээ. ТС-үүдээр бол орой л гарна шүү дээ.
assa сайтынхан Дорноговийн ФБ дээр байсан зурагнууд авч тавьчихаад л өөрсдөө лаг мэдээ бэлдсэн юм шиг аашлах юмдаа хаха өрөвдөлтэй сайт
яаж олсон нь гол биш очоогүй хүмүүст түрүүлээд мэдээлэл өгсөн нь гол юм биш үү. Болж л байна шүү дээ. ТС-үүдээр бол орой л гарна шүү дээ.
биднийгээ ивээлдээ авч хайрла......хурай хурай
Evgui tsaraitai nohor bn da hahaha
Sain tsag irj byuan ihiig hiigeerei Um sain amgalan boltygai
авгай хүүхэдтэй юу?
Тэнэгээ боовтой юү гэж асуугаач
bhgui chamd ymar hamaa bn a
Хамгийн их уншсан