Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас 13-14-р зууны үеийн булш олджээ

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн Алагийн булан гэдэг газраас 13-14-р зууны үеийн эртний булш олджээ. Энэ тухай мэдээллийг энэ сарын 1-нд Бөмбөгөр сумын 1-р багийн иргэн Б.Болортуяа Монголын Үндэсний Музей рүү утастаж, “Манай нөхөр С.Энхбат болон хадам ах С.Энхболд нар хонинд явж байгааг жижиг хадан агуйгаас эртний оршуулга оллоо. Тэнд эмээл, дөрөө, амгай зэрэг эд зүйлс харагдаж байна. Манай нутгаар алтны нинжа их учир сүйтгэх аюултай байгаа учир харж хандахад хэцүү байна. Хурдан ирж судлаач” гэсэн хүсэлтийг МҮМ-н СҮЗБА-ны дарга Ж.Баярсайханд мэдэгджээ. Үнийг дагуу ажлын хэсэг гарч тус газарт ажилласан байна. Ингэхэд эртний гурван булш байсны хоёр нь тоногдож, нэг нь үлдсэн байжээ. Судлаачид энэ булшийг 13-14-р зууны үеийн байх магадлалтай гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлээд байгаа бөгөөд цаашид нарийвчлан судалж байгаа аж. Дурсгалыг археологийн судалгааны үүднээс малтан судалсны үр дүнд эмээлийн мод, хазаарын төмөр амгай, хос төмөр дөрөө, модон хуйтай, эвэр иштэй хутга, ширэн хавтага, шавар ваар болон нум, нумны шөрмөсөн хөвч, үйсэн ховд, сумын хагас дутуу хадгалагдан үлдсэн хэсгүүд, дээл хувцасны тасархай хэсгүүдийг илрүүлэн олж  сэргээн засварлаж байгаа аж. Энэхүү үзмэрийг удахгүй Монголын үндэсний музейд дэлгэж олон нийтэд үзүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл
zuv bna ter huduuny humuust bayar hurgey
aaali xediin tonood svitgechixsen bsn yum yy daa
Хамгийн их уншсан