Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Бороо гоулд” компани гурван сая хүн цаг аваар осолгүй ажиллаж рекорд тогтоолоо

Монголчууд “Бороо Гоулд” ХХК гэх нэрийг мэд­дэг болоод нэлээд хэ­дэн жилийг ардаа үдлээ. Тэр дун­даа нийгэмд цацагдаж байгаа сайн, муу мэдээллээр жирийн ир­гэдийн мэдлэг үнэлэмж, үнэлгээ хяз­гаарлагддаг байх. Тиймээс тус компанийн талаархи мэдээллийг товчоор хүргэхийг хичээе. Канад улсын Торонто хотод төвтэй, Хойд Америкийн алт олборлогч тэр­гүүлэх компаниудын нэг нь.

Төв Азийн бүс нутагт алтны ол­бор­лолтын үйл ажиллагаа явуулж бай­гаа Барууны хамгийн том ком­пани гэхээр дэлхийд тэднийг ан­дах­гүй. Түүнчлэн Киргиз Ул­сад Кумторын уурхай, Монгол Ул­сад Бороогийн уурхай гэсэн алт­ны хоёр уурхайг ажиллуулдаг.

Мөн Бороогийн уур­хай нь Монголын хам­гийн том, алт­ны үндсэн орд. Улмаар Ашигт малт­малын ордуудыг эзэм­ших, ашиг­лалтад бэлтгэх, ашиг­лах, хайгуулын ажил явуу­лах туршлагатай, чадварлаг удирд­ла­гын багтайн дээр алтны то­моо­хон үйлдвэрлэгч болох тэр­гүүлэх зорилготойгоор тэнц­вэр­тэй өсөлтийн стратеги ба­римтлан ажилладагаараа тэд бус­даас ялгардаг. Тийм ч учраас уур­хайн үйл ажиллагааныхаа та­лаар ил тод байж, компанийн  нийг­мийн хариуцлагыг ихэд ухам­сарласан хамт олон хэмээн то­дот­гох.

Иймээс бүхий л орол­цогч талын ялангуяа ажилчид, гэ­рээт гүйцэтгэгчид болон орон нутгийн иргэдийн эрхийг хүнд­­лэх, байгаль орчныг хам­гаа­лах байдлаар олборлолт явуу­­лах, манай улсад үйлчилж буй хууль тогтоомжийг даган мөр­­дөх, үйл ажиллагаа явуулж буй улс орондоо тогтвортой үр өгөөжийг бий болгох, үйлд­вэр­лэлийн менежментээ тасралт­гүй сайжруулж оролцогч талуудын­хаа эдийн засаг, байгаль орчин, нийг­мийн хүлээлтүүдийг биелүүлэх, бай­галь орчин, нийгэм, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны та­лаар удирдлагын хүлээх үүргийг то­дор­хой тогтоох, компанийн нийг­­мийн хариуцлагын менеж­мен­тэд зориулан үйл ажиллагаа явуулж буй бүх салбар нэгжээ зо­хих ажилтан албан хаагчид, хү­ний нөөцөөр хангадаг зэргээр маш олон боломжийг үйл ажил­лагаандаа нэвтрүүлсэн байдаг. Тэд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тэр цагаасаа эхлээд хариуц­ла­гатай уул уурхайг амьдралд хэ­рэг­­жүү­лэхийн төлөө хичээсээр ир­­сэн.

Тэдний хичээл зүтгэл ч та­лаар болоогүй нь харваас илт ан­заарагддаг. Тиймээс Уул уур­хайн үндэсний ассоциацийн ерөн­хий­­лөгч Д.Дамба энэ сарын 25-ны өдөр “Бороо гоулд” ХХК-ийн хамт олонд гурван сая  хүн цаг хө­дөлмөрийн осол эндэлгүй ажил­ласанд баяр хүргэж, бат­ламж гар­дуулав. Тэрбээр “Өнөө­дөр нэн чухлаар тавигдаж буй хө­дөлмөрийн эрүүл аюулгүй байд­­лыг хангах чиг­лэлээр та бүх­ний үзүүлсэн энэхүү амжилт, ху­римт­луулсан баялаг туршлага бусад аж ахуйн нэгжүүдэд маш том үлгэр дуу­райлал болно гэ­дэгт итгэж байна.

Мон­голын уул уурхайн салбарын түү­хэнд гур­ван сая хүн цаг хөдөл­мө­рийн аваар осолгүй ажиллаж байсан түүх бараг байхгүй. Том, жи­жиг олон уурхай Монгол Ул­сад үйл ажиллагаагаа явуулж бай­гаа. Тиймээс “Бороо гоулд” ком­панийнхан томоохон амжилт тог­тоолоо хэмээн үзэж, үнэлж бай­на. Цаашид тэдний үйл ажиллагааг төр үнэлэх биз ээ. Бидний тухайд та бүгдэд маш их баярлаж, та­лар­хаж буйгаа илэрхийлье.

Энэ эрч хүчээ алдахгүй ажиллаарай” гэ­лээ. Дараа нь Тогтвортой хөгж­лийн асуудал эрхэлсэн захирал Л.Жар­галсайханыг “Шилдэг удир­­дах ажилтан”, Үйлдвэрийн дар­­га Т.Оргодолыг “Шилдэг удир­­дагч”, Уурхайн орлогч дар­га Д.Пү­рэврашийг “Шилдэг за­луу удир­дагч” цол тэмдгээр шаг­наж урам­шуулав. Мөн энэ үеэр  “Бороо гоулд” ХХК-ийн ерөн­хийлөгч Жон Казаков “Та бүхний гардуулсан сай­хан шагналыг гүн хүндэт­гэл­тэйгээр хүлээн авч байна.

“Сентерра гоулд” болон “Бороо гоулд” компанийн нэрийн өмнөөс баяр­лаж, талархаж байгаагаа илэр­хийлье. Түүнчлэн ажил эх­лэ­хийн өмнө ажилтнуудын уул­залт болдог. Уулзалтад өмнөх өдөр нь аюулгүй ажиллагааны та­лаар хүн бүхэн юу хийснээ ярьж тайлагнадаг. Аюул осолгүй ажил­лахад ажилчид маань сонор сэрэмжтэй байж, аюул ослоос урьд­чилан сэргийлдэг. Тиймээс бид энэ амжилтад хүрсэн” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.  

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж болох юм гэсэн итгэл найдварыг өглөө
Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбаас цөөн асуултад хариулт авлаа.


-Манай улсын хөгжил уул уур­хайгаас шууд ха­маа­ралтай. Тэр хэрээр аюул­гүй ажил­ла­гааны асуу­дал хур­цаар тавиг­да­на. Тэгэ­хээр уул уурхайд аюул­гүй ажил­ла­гаа­ны дүрмийг хэр­хэн нэвт­рүүлэх ёстой юм бэ?

-“Бороо гоулд” компанийн гур­ван сая хүн цаг аваар осолгүй ажилласан гэдэг үзүүлэлт ре­корд тогтоолоо. Монголд урьд өмнө ч, одоо ч байгаагүй үзүү­лэлт.  Яагаад гэвэл замууд дээр аль ч уурхайд байдаггүй осол аюулгүйн тэмдэг тавь­сан байна. Бас дотроо ажил­лаг­сад болон шинээр ирж бай­гаа бүх хүмүүст аюулгүй ажил­лагааны зааварчилгаа өгч байх жишээтэй.

Тийм уч­раас  энэ компанийн ажлын дүрэм, журам системийг уул уурхайн бусад үйлдвэрүүд хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Биднийг ажиллаж байх үе, өнөөгийн “Бороо Гоулд” ком­­панийн үйл ажиллагаа  өдөр шөнө шиг ялгаатай хараг­даж бай­на.

Техник тоног төхөө­рөмж, зо­хион байгуулалт, нөхөн сэргээлтийн ажил маш сайн хийгдсэн байна. Аюул­гүй ажиллагааны нарийн дү­рэм журмаа  ягштал мөрддөгт  энэ амжилтын утга учир  оршиж бай­гаа юм. Бүтээл гаргахаас өм­нө өөрөө аюулгүй байх ёстой гэ­сэн дү­рэм горимыг хүн болгонд хэв­шүүлж чадсан байна.

-Цаашид хэрхэх вэ. Уур­хайн чиглэлээр үйл ажил­лагаа явуулж байгаа ком­паниудын та­лаар таагүй мэ­дээлэл олон бай­даг. Хүний  амь нас эрсдэх гэ­дэг асуудал сүүлдээ байдаг л зүйл мэт чихэнд дасал болоод байх шиг байна?

-Дүрэм журмыг маш боловс­ронгуй болгоод, аюулгүй ажил­ла­гааны менежментийг авч явч чада­хуйц багийг сайн бүрдүүлэх хэрэгтэй. Дээр нь инженер тех­никийн ажилтнуудаа сургаж дад­лагажуулах шаардлагатай. Өнөө­дөр энэ компанийн аюулгүй ажил­лагааны цехэд ажиллаж бай­сан хүмүүс бусад олон том төс­лүүд дээр ажиллаж, удирдаад явж  байна.

Бас гадаадад ажиллаж, Мон­голдоо уул уурхайн хувийн компани байгуулсан тохиолдолд ч байна.  Энэ бүхнээс үзэхэд “Бороо Гоулд”  энэ тал дээр Монголдоо тэргүүн компани гэдэг нь ха­рагдаж байна. “Бороо Гоулд” ком­панийн үйл ажиллагаа явуулж бай­гаа Их тайширын жалгыг та­ниг­дахгүй болтол нь нөхөн сэр­гээсэн байна.

Учир нь энд үйл ажил­лагаагаа явуулж байсан уул уурхайн компаниуд Их тайширын жалгыг аймаар болгосон шүү дээ. Өөрөөр хэлбэл,  1993 онд Монгол Улс анх удаа уурхай  байгуулж, гарч ирж байсан тэр жалга бу­цаад өмнөх хэвэндээ  орсонд их баяртай байна. Хэрвээ ийм байд­лаар ажиллах юм бол манай ул­сад хариуцлагатай уул уурхайг хөг­жүүлж  болох юм гэсэн итгэл найд­варыг өгч байна.


Улам хариуцлагатай ажиллаж, амжилтаа бататгахыг зорьж байна
“Бороо Гоулд” компанийн Ерөнхийлөгч Жон Казаков:


-Юуны өмнө танд болон та­най компанийн хамт олонд гур­ван сая хүн цаг аваар осолгүй ажил­ласанд баяр хүргэе. Та­най компанийн гаргасан ам­жилт дэлхийн хэмжээнд хэр том үзүү­лэлт вэ?

-Баярлалаа. Гурван сая хүн цаг гэ­дэг нь гурван сая цагт нэг ч хүн аж­л­аас чөлөөлөгдөх хэмжээний гэмтэл, осол гаргаагүй гэсэн үг. Дээр нь энэ амжилт уурхайн том, жижгээс хамаарна. Бидний хувьд гурван жил осолгүй ажиллаж байж гурван сая хүн цаг гэдэг амжилтад хүрсэн. Харин 10-20 мянган ажилчинтай уурхайн хувьд 1-2 сарын дотор гурван сая хүн цаг осолгүй ажиллах боломжтой. Ер нь дэлхийн уурхайнууд сая хүн цаг тутамд осолгүй ажилласнаа томоохон амжилт гэж үзэж, тэмдэглэдэг.

Иймд энэ олон сая цаг осолгүй ажиллахад компанийн удирдлагаас гадна ахлах ажилт­нууд, энгийн ажилчдын хүч хө­дөл­мөр маш их шингэсэн гэд­гийг хэлэх хэрэгтэй. Осолгүй үйлд­вэрлэлийн гол зарчим нь аж­лын байран дээрх цахилгаан, хү­нээс гарсан, эсвэл химийн, га­лын зэ­рэг аюулыг тодорхойлж, засч зал­руулах явдал юм. Энэ­хүү том амжилтыг гаргасан бүх ажил­тан­даа талархлаа илэр­хийлье.

-Цаашдын төлөвлөгөө юу бай­­на вэ?

-Улам хариуцлагатай ажиллаж, амжилтаа бататгахыг зорьж байна.  Бидний үйл ажиллагаанд хүний эрүүл мэнд, машин механизм, то­ног төхөөрөмж, байгаль орчин, хи­мийн бодисуудтай харьцах энэ бүх ажилтай холбоотой эрсдэлүүд байнга дагаж явдаг. Гэвч энэ бүхнийг манай ажилчид сонор сор­гогоор таньж мэдэж илрүүлж, засч залруулах ажлыг байнга хий­дгийн үр дүнд өнөөдрийн ам­жилтад хүрлээ. Ер нь бид энэ чиглэлийн ажилд ажилчдаа аль болох сургаж бэлтгэж, урамшуулах ажлыг байнга хийж явдаг.

Манай талбарт ажиллаж бай­гаа бүх хүмүүсийн хувьд осол эндэгдлүүдийг хүнтэй холбох­гүй­гээр цаад суурь шалтгаантай нь холбож шалгах ажил байнга хийгд­дэг. Энэ ч утгаар осол аюулыг илрүүлж, засч залруулж бай­гаа бүх хүмүүс тодорхой урам­шуулалд хамрагддаг. Тухайлбал тэд­нийг нэг удаагийн улирлын су­галаанд оролцуулж гадаадад аялах болон бусад урамшуулалд хам­руулж байгаа.


Аюул­гүй ажиллагаа өөрөө маш чу­хал асуудал
Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Л.Жаргалсайхан:


-Уул уурхайн салбарт осол авааргүй ажиллана гэдэг мэ­дээж амаргүй. Та бүхний ба­рим­­талдаг ажлын гол  зарчим юу вэ?
-Уул уурхайн салбарт  гурван сая хүн цаг ажиллахад нэлээд хуга­цаа орно. Нэг сая хүн цаг гэдэг Өрнөдөд зуун ажилчин тутамд ногдох хөдөлмөрийн чадвар алдалт буюу ноцтой гэмтэл авах, байгаль орчин  гэсэн үзүүлэлтээр хэмжигдэж явдаг юм. Хойд Аме­рикийн улсуудад маш том аж­лууд хийгддэг.

Тухайлбал, нэг сая гаруй ажлын байранд зургаан сая гаруй хүн ажиллаж өдөртөө л тав арван хүний амь эрсдэж байдаг юм билээ. Гэтэл манайх сүүлийн хоёр гурван жил тэг яваад байгаа. Манай компани ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд зургаан жил осол эн­­дэлгүй ажилласан байна.

-Бусад уул уурхайн ком­па­ниуд­тай хэр туршлага со­лилц­дог вэ?

-Оюутолгой, Тавантолгой  ком­­паниудын ажил дөнгөж эхэлж байна. Эхний үед аюулгүй ажил­ла­гааг тогтмолжуулах, хүмүүсээ сургах, журам горимоо хэвшүүлэх гээд бэрхшээлүүд байдаг л даа. Гэсэн хэдий ч  эдгээр компаниуд аюулгүй ажиллагааны удирдлагын тогтлолцоог хэрэгжүүлээд явж байгаа юм билээ. Өөр өөрийн гэсэн ажлын дүрэм журамтай. Бусад компаниудтайгаа жилийн жилд аюулгүй ажиллагааны та­лаархи сургалт явуулж, туршлага со­лилцдог.

-Осол авааргүй ажиллаж байгааг тань танай байгуул­ла­гаас гадна өөр ямар байгууллага хөнд­лөнгөөс хянадаг вэ?

-Мэргэжлийн хяналтын бай­гуул­лагууд, орон нутгийн байгуул­лагууд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын захиргаа энэ асуудалд ан­хаарал, хяналт тавьж байдаг. Гэ­х­дээ нэгдсэн тогтлолцоонд оруул­сан хяналт гаднаас арай өөр аргаар ирдэг байх. Энэ оны эхээр манайд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа байгаль орчин, удирдлагын тогтолцоо гэсэн нэгдсэн стандарт бий бол­сон. Энэ стандартаа  бариад хя­налт шалгалтаа хийгээд явах юм бол осол авааргүй ажиллах бүрэн бо­ломж бий.

-Ажилтан мэргэжилтнүүдээ яаж хурдан мэргэшүүлж байна вэ. Гадаадаас сургагч багш нарыг авчирдаг уу?

-Арав гаруй жилийн өмнө үйлд­­­вэрлэлийн болоод аюулгүй ажил­­­лагааны сургалтыг гадны мэр­­гэ­жилтнүүд явуулдаг байсан. Аюул­­гүй ажиллагаа өөрөө маш чу­­хал асуудал.

Эхний хоёр, гур­ван жил маш идэвхтэй сургал­тууд явагдаж байсан. Манайх нэг үе Австралиас зориуд мэргэ­жилт­­нүүдийг урьж авчраад сайн ча­нартай сургалтуудыг явуулдаг бай­лаа. Харин сүүлийн долоон  жил манай сургалтын хэлтсээс явуулж бай­на. Шинээр орж байгаа хү­мүүст сур­галт хийгээд дараа нь ажил дээр нь дадлагажуулаад явж байна.

Тийм учраас сургалт хя­налт энэ бүгд харилцан уялдаа­тай явж байх ёстой. Одоо л гэ­хэд уулын  хэсгийн ажилчид хаягд­лын ба­рилга байгууламжийн аж­лыг хийнэ. Энэ ажилд хү­мүүсийг ши­нээр авч ажиллуулна. Ан­гийн сур­галтаас гад­на хуучин турш­ла­гатай ажил­чид сургагч нар ши­нэ хүмүүсээ аваад явдаг. Энэ яв­цад  хүмүүс дад­лагажаад явдаг.

Б.Пүрэвжав

0 Сэтгэгдэл
ulger duirailal bolson mundag gazar gej boddog.
FUCK OFF
Хамгийн их уншсан