Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онц аюултай алан хядагчийн жагсаалтад анхны эмэгтэй орлоо


Эрэн сурвалжилж байгаа онц  аюултай гэмт хэрэгтний жагсаатад анх удаа эмэгтэй хүний нэр орлоо. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо эрэн сурвалжилж байгаа, хамгийн аюултай гэмт хэрэгтэн, алан хядагчийн жагсаалтад Ассата Шакур нэрээр алдаршсан Жоан Дебора Чезимардыг оруулснаа хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Ингэснээр тэр энэ жагсаалтад орж байгаа анхны эмэгтэй алан хядагч болж байгаа юм. Чезимард 1970-аад онд идэвхтэй ажиллаж банк дээрэмдэж, цагдаагийн ажилтнуудад халдаж байсан “Хар чөлөөлөх арми” нэртэй байгууллагад ажиллан 1973 онд Нью-Жерсид цагдагийн амь хөнөөснийхөө төлөө бүх насаараа хоригдох ял авч байсан юм. 1979 онд тэр шоронгоос оргож Кубад нуугдаад, дараа нь улс төрийн орогнол авчээ.
Цагдаагийн ажилтныг алсны нь 40 жилийн ойг тохиолдуулан түүнийг аюуултай гэмт хэрэгтний жагсаалтад оруулж, түүний ашиглаж болох 20 орчим нэрийг жагсаажээ. Чезимардын яг төрсөн он нь тодорхойгүй ч тэрээр одоо 61-66 орчим насны хүн байх юм байна.
Алан хядагчийн байгаа газрыг зааж өгсөн хүнийг нэг са ядоллараар шагнаж урамшуулахаа бас зарлажээ. Холбооны мөрдөх товчооны ажилтан бас түүнийг “Америкт эргэн ирж, бууж өгөн шударга шүүүхээр шийтгүүлэхийг уриалсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан