Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Галаарид: Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын гол дархлаа


Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдрийг угтан  Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн хамтран “Хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион явууллаа. Энэ үеэр МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галааридаас зарим зүйлийг тодруулав.   

-Манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхий дахинд эзлэх байр жил ирэх тусам хойшилсон гэх мэдээ байна. Энэ юутай холбоотой гэж та үзэж байна вэ?
-Хэвлэл мэдээллийн индек­сийн талаар буруу ойлголт яваад байна. Жил бүр харилцан адилгүй хэлбэлзэлтэй гардаг юм. Өнгөрсөн жил манайх дэлхийн улс орнуудаас 100 дугаар байрт жагссан бол энэ жил 98-т орж, хоёр байраар урагшилсан байна лээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нэг үеэ бодвол манайд харьцангуй сайжирч байна шүү дээ.
Бид эрхээ мэддэг, түүнийгээ хамгаалж чаддаг боллоо. Түүнчлэн Мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2011 онд батлагдсан. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль эргэн татагдсан ч ойрын хугацаанд батлагдах байх. Сэтгүүл зүйн салбарт урагшилж байгаа байдал ажиглагдаж байгаа тул бид бүхнийг муу гэж хэлж болохгүй. Тэр хэрээр хэвлэл мэдээллийн индекс жил ирэх тусам урагшлах байх.

-Хаалтын гэрээний та­лаар сүүлийн үед маш их яригдаж байна. Хэвлэл мэдээл­лийн хэрэгслийн  ард томоохон эрх мэдэлтэй албан тушаалтнууд байгаа цагт сэтгүүл зүй хөгжихгүй гэх боллоо. Сэтгүүл зүйг улс төрөөс хараат бус байлгахын тулд ямар алхам хийх шаардлагатай юм бол?
-Ганц хэвлэл мэдээллийн­хэн гэлтгүй Монгол Улсад байгаа ихэнх салбар улс төрөөс хамаарч байна. Улс төр цэвэр байвал түүнийг дагаад сэтгүүл зүйн орчин цэвэршинэ. Сэтгүүл зүйг сэтгүүлчид өөрс­дөө бохирдуулж байгаа юм биш. Энд улс төр, бизнесийн ашиг сонирхол, түүнийг тойрсон янз бүрийн ёс бус үйлдлүүд нь нөлөөлж байна. Тиймээс улстөрчид эхлээд орчноо цэвэршүүлж, улс орны эрх ашиг, сэтгүүл зүйн төлөө санаа тавиач ээ гэж хэлмээр байна. Сэтгүүл зүй хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол ардчиллын гол дархлаа юм. Тиймээс манай орчинд бохир хог битгий тариад байгаач гэдгийг тэдэнд анхааруулмаар байна.

-Өнөөдрийн байдлаар хэч­нээн хэвлэл мэдээллийн хэ­рэгсэл үйл ажиллагаа явуулж байна вэ. Үүний цаа­­на хэчнээн нь улстөрч эзэн­­тэй гэсэн судалгаа бий юү?
-Хэвлэлийн хүрээлэнгээс жил бүр хэвлэл мэдээллийн хэрэгслийн мониторингийн судалгаа гаргадаг. Өнөөдрийн байдлаар Монголд 600 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий гэх судалгаа байна. Одоогоор нэгтгэж, ангилсан зүйл алга. 

-Сэтгүүлчид эрх ашгаа хамгаалахын тулд эвлэлдэн нэгдэх ёстой гэж та илтгэлдээ дурдлаа. Үүнийгээ тодруулбал?
-Би сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхны өөрч­лөлт шинэчлэлтийн та­лаар илтгэл тавилаа. Сэтгүүл­чид өөрсдийнхөө эрх аш­гийн төлөө сайн дураараа эвлэл­дэн нэгдэж, тэмцэх хэрэгтэй. Хөдөлмөрийн ха­рил­цаа, Үйлдвэрчний эвлэл байгуулахын тулд яалт ч үгүй сайн дураараа нэгдэж байж тулгамдсан асуудлаа шийдвэрлэх боломжтой.

0 Сэтгэгдэл
Хэвлэлийн эрх чолоо ярьцгаагчид ооросдыгоо нэг эргэж харна бга юу ярьж юу бичэж бгаага мэдэхгуй нехед их бгаа шуу
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан