Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилга экспо 2013” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

Мишээл экспо төвд “Барилга экспо 2013” олон улсын үзэсгэлэн яармагийн нээлт өнөөдөр 12 цагаас болно.
Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, ОСНАА-н Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Эрдэнэчимэг, Орон Сууц Санхүүжилтийн корпорацын гүйцэтгэх захирал А.Гантулга, Улаанбаатар хотын Ерөнхий архитектур Ш.Нацагдорж, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, МҮХАҮТ-ын Барилга дэд бүтцийн зөвлөлийн дарга Д.Чимэддорж, Монголын ипотекийн корпорацын гүйцэтгэх захирал Ц.Энхбаяр зэрэг төрийн байгууллагын удирдлагууд болон Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн ТУЗ-ийн дарга Г.Мягмар, Барилгын Зураг төсөл зохиогчдын холбооны гүйцэтгэх захирал А.Батцэнгэл, Барилгын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Батцогт нарын мэргэжлийн ТББ-ын удирдах ажилтнууд оролцох юм байна. Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч Солонгосын дулааны шугам сүлжээний корпорац,  Японы “Кansai paint”  брэндийн үйлдвэрлэгч “Fuji exim  Co.,LTD”, “Их Минж” ХХК-ийн удирдлага ирэх юм байна.
Тус үзэсгэлэн маргааш эхэлж ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх ба “Барилгын ханган нийлүүлэгчдийн уулзалт”, хямдрал урамшуулалтай сугалаат худалдаа, дэвшилтэт технологийн шоу  үзүүлбэр зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохиогдох юм.
Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрлэгч, импортлогч компаниуд оролцож буй учир БХБЯ-тай байгуулсан гэрээний дагуу барилгын материалуудаа хямдралтай үнээр худалдаалах гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан