Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхны “Эко хороолол”-ын дэд бүтцийн ажил Эрдэнэтэд эхэллээ

Эрдэнэт хотын 8 дугаар хороололд баригдах Эко хорооллын дэд бүтцийн ажлын нээлт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Орхон аймагт ажиллах үеэр боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ тохилог, тав тухтай амины орон сууцаар хангах зорилтын хүрээнд тус аймагт “Эко хороолол” төсөл хэрэгжүүлж эхэлж буй бөгөөд иргэд өөрийн гэсэн өмчтэй, газартай, үр хүүхдэдээ өвлүүлэх баялагтай болно. Энэ хороололд эхний ээлжинд 11 га талбайд 200 айлын амины орон сууцны дэд бүтцийн ажил эхэлж байгаа юм. Үлдсэн 17 га-д одоогоор 180 айл амьдарч байна. Энэ талбайд дахин төлөвлөлт хийгдвэл 400-гаад айлын амины эсвэл орон сууцны барилгууд баригдах боломжтой болно гэж тус аймгийн Засаг дарга Г.Зоригт ярилаа.  
Орхин аймагт эхэлсэн ”Эко хороолол”-ын дэд бүтцийн ажилд МСҮТ-д сурч мэргэжил эзэмшсэн 60 гаруй залуучууд ажиллаж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан