Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эр орондоо ажиллаж амьдарцгаая” Монголчуудын уулзалт өдөрлөг болно

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны хүрээнд “Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцолын санамж бичиг”- т гарын үсэг зурахаар БНСУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрээр айлчлалынхаа хүрээнд тус улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудтайгаа уулзан Хөдөлмөрийн яамны үйл ажиллагааг танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонсох юм. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын айлчлал маргааш эхэлж 13-нд өндөрлөх юм байна.
“БИД МОНГОЛДОО БАЯЛГИЙГ БҮТЭЭНЭ” сэдэвт тус өдөрлөг Хөдөлмөрийн яамны харъяа БНСУ дахь “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д 2013 оны 5-р сарын 12 -ны өдрийн 11 цагт зохион байгуулагдана.
Уулзалт, өдөрлөгт Хөдөлмөрийн сайдаар ахлуулсан яамны харьяа байгууллагын удирдлагуудын бүрэлдэхүүнтэй томоохон баг оролцож тус улсад ажиллаж, хөдөлмөрлөж буй монголчуудынхаа хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй ярилцах юм. Өдөрлөгт Хөдөлмөрийн яамны ХЭБХЗГ, Хөдөлмөрийн яамны ЖДҮХГ, БНСУ-ын хөрөнгө оруулагчид, ажил олгогчдын төлөөлөл, Хөдөлмөрийн төв бирж зэрэг байгууллагууд оролцох юм байна.

0 Сэтгэгдэл
үхсэн энд байгаа нь ажилгүй байхад тэнд мөрөөрөө ажлаа хийж байсан хүмүүсийг авчраад ажилгүй суулгах нь
харь газар аж амьдралаа болгоод явж байгаа хүмүүсийг энд авчирч яах гэж байгаа юм бол авилга хахуульд өгчих мөнгөтэй болсон гэж бодож байгаа юм байх даа
IRJ BOLOHGUI SHUU BI IREED 5 JIL BOLJ B NA AJILGUI L B NA
Хамгийн их уншсан