Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Оюуны олимп” Үндэсний тэмцээний ФОТО МЭДЭЭ


“Монголын Лектор Төв”-ийн санаачлагаар “JCI Монгол Үндэсний байгууллага”, БШУЯ-ны “Авьяас” хөтөлбөр хамтран Монгол хүний оюуны чадварыг нээн хөгжүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Оюуны Олимп” үндэсний тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа билээ.

ОЮУНЫ чадварыг зөв хөгжүүлж, үнэлж чадсан улс ОРОН хөгждөг.  УХААНЫ чадлаар УЛСАА хөгжүүлэх монгол хүн олон бий. Тэмцээнд 16–гаас дээш Монгол улсын иргэн бүр оролцох эрхтэй.

Оюуны олимп оюуны чадварыг олон талаас нь шалгах бөгөөд таван үе шаттай зохиогдоно. Эхний шатанд оролцогчид “Тархины тураал” сэдвээр эссэ бичиж цэгцтэй мэдлэгтэй эсэхээ шалгуулна. Хоёрдугаар шатанд 100 шилдэг эссэний эзэд оролцох боломжтой бөгөөд 100 оролцогч дараагийн шатны ХАЛЗ ЯРИЛЦЛАГА-даа бэлтгэх зорилгоор бүтэн өдрийн харилцааны ур чадварын сургалтанд хамрагдах боломжтой. Гуравдугаар шатанд 50 оролцогч шалгарна. Тэднээс шилдэг 25 нь дараагийн шатанд шалгарах бол эцсийн шатанд 10 оролцогч тунаж үлдэнэ. "Оюуны Олимп"-ийн АВАРГА-ын оюун ухааныг үнэлж АВТОМАШИНААР шагнаж, дэд байрыг “Нөүтбүүк”, Гутгаар байрын эзнийг  “Ухаалаг утас”-аар тус тус шагнах болно.

"Оюуны олимп" монгол хүний оюуны чадварын үнэлэмжийг нэмэгдүүлнэ.







0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан