Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЖИШИГ


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний шинээр баталсан хууль ихээхэн дуулиан тариад байна. Энэ хуулийн дагуу прокурорын газрын удирдах ажилтнууд, төв банк, төрийн өмчийн мэдлийн компаниудын захирлуудыг хилийн чанадад ямар нэг байдлаар өмч эзэмшихийг хоригложээ. Бүр нарийвчилбал Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, парламентын дээд ба доод танхимын гишүүд, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, ерөнхий прокурор, Аюулгүйн зөвлөлийн гишүүд, Төв банкны тэргүүн, төрийн мэдлийн компаниудын удирдлага гэх мэтээр төрийн үйл ажиллагаанд нөлөөтэй бүх албан тушаалтныг хилийн чанад дахь банкуудад данс эзэмшихийг хориглосон юм.
Ингэснээр төрийн албан тушаалтан ба түүний гэр бүл хилийн чанадад ямар нэг өмч эзэмших, дансанд мөнгө хадгалахыг эрс хориглож байгаа юм. Хилийн чанадад ажилладаг дипломатуудыг харин гадаадад өмчтэй байхыг зөвшөөрчээ.
Өндөр дээд албан тушаалтнуудыг шинэ хуулийн дагуу хилийн чанад дахь бүх үл хөдлөх хөрөнгөө далд оруулахад гурван сарын хугацаа өгсөн байна.
Тэгэхээр энэ хууль үйлчилж эхэлсэн цагаас хойш төрийн ямар нэг албан тушаалтан гэнэт аль нэг улсад данстай, мөнгөтэй, үл хөдлөх хөрөнгөтэй гэдэг нь илэрвэл наад зах нь албан тушаалаасаа огцрох, цаашилбал өмч хөрөнгийг нуун дарагдуулсан гэж эрүүгийн хэрэг үүсэх аж.

0 Сэтгэгдэл
Манайх хүний үнэргүй юмнуудад таарсан хууль байна. Монголчууд даанч яавдаа
манайд хэрэгжүүлмээр хууль байна
zov l huuli bnda
mash sain huuli bna daa manaid heregtei eum bna iim huuli gargah heregtei
Орос орон зов замдаа орж эхлэв ? 2020 оноос эхлэн дэлхиин оросын уе эхлэнэ ?
Хамгийн их уншсан