Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрвөн нохой нэг эмэгтэйг үхтэл нь уржээ

АНУ-ын Калифорни мужийн Палмдейл хотод уурссан дөрвөн нохой 63 настай эмэгтэйг уржээ. Энэ аймшигт хэргийг өөр нэг эмэгтэйхарж арай гэж амжин машиндаа орсон байна.
Ойролцоо байсан цагдаа нэг нохойг нь буудаж алсан ч нөгөө гурав нь зугтааж амжжээ. Настай эмэгтэйг эмнэлэгт хүргэхээр авч явсан ч шархаа даалгүй замдаа нас барсан байна. Хүн урдаг нохдыг эрэн сурвалжилж энэ талаар мэдээлэл өгсөн хүнийг 25 мянган доллараар шагнаж урамшуулна гэжээ.
Тэр орчмын нэг байшингаас найман нохой олсон ч чухам тэд эмэгтэйг урсан эсэхийг тогтоогоогүй байгаа юм байна.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан