Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.ЭРДЭНЭ: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ БАЙГУУЛНА

Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэгдсэн тоо бүртгэл байдаггүй. Тэдэн рүү чиглэсэн төрийн бодлого шийдвэр ч хомс. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу учир хөгжлийн бэрхшээлтэй ихэнхи хүүхэд эцэг эхийн асрамжинд гэртээ байдаг. Тэр хэрээр нийгмээс тусгаарлагдаж, сурч боловсрох эрх нь хумигдсаар байгаа. Тэдний ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо хүртэл байгуулагдан төр засгийн төвшинд дуу хоолойгоо хүргэхээр уйгагүй хөөцөлдсөний дүнд зарим асуудлыг нааштайгаар шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал, Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө аймаг, дүүрэг бүрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв байгуулахаар тусгажээ. Уг ажил түрүүчээсээ хэрэгжиж эхэлж буй аж. Энэ талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс тодрууллаа.

-Хөгжлийн бэрх­шээл­тэй хүүх­дүүдийг нийгэм­шүүлэхэд БШУ-ны яамтай хэрхэн хамтарч ажиллаж бай­на вэ. Сургууль, цэцэр­лэ­гийн хүрэлцээ хан­гамж, анги танхимын то­хи­­жилтоос гадна багшлах бо­лов­сон хүчин нэлээдгүй шаардлагатай байгаа?

-БШУ-ны яамтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүх­дүүд сурч буй цэцэрлэг, ЕБС, их, дээд сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах талаар ажиллаж байна. Мөн тэдний суралцах стандартыг бий болгох юм. Ингэхийн тулд бид эрх зүйн орчноо нэн түрүүнд боловсронгуй болгох хэрэгтэй байгаа. Түүнчлэн хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт аль бо­лох хамруулах зорилгоор анги танхимын хүрэлцээ хан­гамжийн талаар тус яамтай ярил­цаж байна. Хөгжлийн бэрх­шээлтэй хүүхдүүд сурч бо­ловс­рол эзэмшин, ирээдүйд эх орондоо хэрэгтэй иргэн болж төлөвшихөд хүндрэлтэй. Тий­мээс жирийн хүүхдүүдтэй адил, ямар ч бэрхшээлгүй боловсрол эзэмших боломжийг хан­гахын төлөө ажиллана. Энэ ч утгаараа улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв байгуулахаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ ажил 2013 оноос эхэлж, нэг стандартын зураг төсөл хийлгэж, хөгжлийн төвд ямар үйлчилгээ байх зэргийг судалж, хүүхдүүдэд зориулсан цогц үйлчилгээний төв байгуулахыг зорьж байна.
-Энэ жил хэчнээн газар тус төвийг барих вэ. Санхүүжилтийг нь шийдсэн үү?
-Эхний хоёр хөгж­лийн төвийн барилга бай­гуу­ламжийг барих ажлыг энэ онд эхлүүлнэ. Аль дүүрэг, аймагт гэдгээ товлоогүй байна. Хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдсэн. Өнгөрсөн жилээс сар бүр олгож эхэлсэн хүүхдийн мөнгөнөөс 4.6 тэрбум төгрөг хэмнэгдсэн. Өмнө нь энэ мөнгийг төвлөрсөн төсөвт эсвэл өөр зориулалтаар ашигладаг байв. Харин энэ оноос манай яам Сангийн яамтай хамтран Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, хэмнэгдсэн мөнгийг зөвхөн хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулахаар болоод байна. Тиймээс эхний ээлжинд дээрх мөнгөнөөс нэг аймаг, дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчлэх загвар хөгжлийн төв байгуулах юм. 

С.Заяа

0 Сэтгэгдэл
ХБИ-н талаархи асуудал орон нутагт хэрэгжлээ олохгүй байна аймагт ХБИ-н хөгжлийн төв байдаг ч үйл ажиллагаа нь жигдрэхгүй хөрөнгө мөнгө байхгүй төр харж үздэггүй нэг л ядарсан хүмүүс байна шүүдээ Ахмадуудад бол төрөөс авах арга хэмжээ нь биелэлээ олоод байна харин ХБИ-г харж хандах дарга байхгүй байна ХБИ- нь төрийнхний нүдэнд өртдөггүй өртлөө ч хүн биш юм шиг байна шүү
Хамгийн их уншсан