Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Нямдорж: Огт мөнгөгүй байсан ч жилийн дараа 150 сая төгрөгийн байр авч болно

Өнгөрсөн онд өөрийн гэсэн байргүйн зовлонгоор хүний байранд сардаа 5000 доллар төлөн түрээсээр сууж арай гэж амьдарч байгаагаа хэвлэлээр зарлаж байсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ жил эрхбиш байртай болжээ. Яахав, Монголын нэг ч гэсэн ядуу иргэн амь зуулгатай, амьдрах орон байртай болж байгаад нь баярлахаас биш. Хөөрхийдөө Монголын төрд насаараа, чөмгөө дундартал зүтгэчихээд  /өөрийнх нь үг /  хүний байранд амь зууж, сардаа 5000 доллар, монгол төгрөгөөр бол 6,5 сая төгрөг төлөөд сууна гэдэг ямар сайн байх вэ дээ. Ядаж байхад мал хөрөнгө гээд байх юм байхгүй. Ердөө л  10 хонь, 13 адуутай. УИХ-ын дарга гэдэг албан тушаалыг хэдхэн сар хашиж, хууль засч байхад нь л олон  түмнээс хүзүүнд нь хадаг зүүн өгсөн хэдэн мал байлгүй дээ, өөр юу байхав.
Зайлуулдаа муу Нямдорж гишүүн ямар бизнес эрхлээд наймаа арилжаа хийгээд явах биш дээ. Өмнөх нийгмийн үед феодализмын үеийн үлдэгдэл хэмээн хар захаар явахаас ч цээрлэн, нүцгэн хүүхний зураг харвал Америкийн капитализмын булай гэдэг байсан болохоор юугаа хуримтлуулав гэж. Тэгээд ч 1990 онд ардчиллын салхи сэвэлзээд ирэхэд “Энэ ардчилал гээд байгаа хэдэн залууг барьж аваад буудчихвал таарна” гэж байсан болохоор хөрөнгө мөнгө завшиж чадаагүй. Хөрхий энэ үгээ өнөөдөр ч гэсэн УИХ-ын чуулганы хуралдаан дээр ил задгай хэлсээр байдаг хүн. Ер нь ардчиллынхныг байтугай өөрийнхөө намын жигүүрийн хүмүүсийг дорбинкдоно гэдэг хүн. Гэхдээ яахав хүн шинэчлэгддэг юм болохоор дорбинкдох гэж байсан хүнээ өнөөдөр намын даргаараа сонгочихсон гэж байгаа шүү.
Энэ бүхэн яахав, хамгийн гол нь Монголын ард түмэн энэ хүнийг орон байргүй сууж байсанд нь харамсаад телевизор хандивлаж байсан болохоор байртай болсонд нь баярлаад байгаа юм. Бас ч гэж 150 сая төгрөгөөр байр авсан байна шүү дээ. Эрхи биш хуучин нийгмийн нэг муу гурван өрөө байр арай биш байлгүй дээ.

Хамгийн сонирхолтой нь,  манай Ц.Нямдорж гишүүний  жилийн орлого 22 сая төгрөг, 263 мянган төгрөг. Гэр бүлийн нь орлого 41 сая 106 сая төгрөг. Энд хэн хэний орлогыг бичсэн нь тодорхойгүй. Хэдэн авгайнхаа орлогыг ч бичсэн  юм бүү мэд. Юутай ч тэд нь манай эрхэм гишүүнээс илүү орлоготой бололтой.
Тэгэхээр  жилд ердөө 22 сая төгрөгийн орлоготой эрхэм гишүүн яаж яваад 150 сая төгрөгийн байр худалдаад авав гэдэг л сонин байна.
Шууд л баруун зүүнээр солиод авъя гэвэл  Нямдорж гишүүн зургаан жил найман сарын цалингаа төлөх болоод байдаг. Гэтэл түрээсийн байранд сууж байсан нь ердөө л өнгөрсөн жил. Нэг жил л гэсэн үг.
УИХ-ын гишүүний цалин гэж дээ зайлуул нэг сая төгрөг гээ биз дээ. Түүнийгээ хуримтлуулаад базаахгүй ээ. Хоол идэхгүй, хуримтлуулахад 6,5  жил болж байж энэ байрыг авна гэсэн үг. Ядаж байхад амь зууна биз дээ. Хөөрхий дөө, Нямдорж гишүүн ямар Америкийн баячууд шиг тансаглаж орой бүр хааны зоог барина гэж юу байхав,  толгой хоргодох дээвэргүй, хүний байранд амьдарч байсан амьтан чинь.  Сайндаа л зүссэн талх иднэ биз. Гэхдээ бас зүгээр байхгүй ээ. Мартагдсан масло гуайн мэндийг нь мэдэхтэйгээ. Зөвхөн хүнсэнд гэхэд л сардаа дундаж айлын жишгээр 500-600 мянган төгрөг зарцуулна.
Ц.Нямдорж гишүүн сайдынхаа сэнтийгээс буусан юм болохоор машин унахгүй. Ядаж байхад хувийн машин байхгүй. Тэгэхээр автобусанд сууж өмнөх хүнээ мөргөсөн шигээ явна, хааяа тансаглавал такси барина. Энд бас чамгүй мөнгө зардаг байлгүй яахав. Нээрээ ч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж замын хажууд гараа өргөөд зогсч байсан удаа бий шүү.

Энэ бүх зардал нийлээд эх орныхоо төлөө чөмгөө дундартал зүтгэж байгаа ганц үнэнч хүн Ц.Нямдоржид Монголын төрөөс өгч байгаа хэдэн төгрөгийг хамчихаж байгаа юм шиг атлаа манай хүн 150 сая төгрөгөөр  орон сууц худалдаад авчихсан байгаа юм даа. 10 хониных нь ноос, 13 адууных нь хөөвөр ийм их ашиг авчирдаг юм болов уу. Яахав Монголын төр хонины кг ноос тутамд 2000 төгрөгийн урамшуулал өгч байгаа л даа. Нямдорж гишүүн шиг эх оронч хүн энэ 30 орчим кг ноосоо хямд байсан ч хамаагүй эх орныхоо үйлдвэрт өгч, төрөөс урамшуулал авч байгаа гэхэд хэн ч итгэнэ. Гэхдээ энэ урамшуулал арай ч орон сууцны үнэд хүрэхгүй л байна даа. 60 сая төгрөг биш сайндаа л 60 мянган төгрөг болоод байдаг.
Бас болоогүй ээ, Нямдорж гишүүн 0,7 га газартай гэж байгаа. Үүнийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн болохоор худалдаагүй гэсэн үг. Үүнийгээ түрээсэлдэг юм болов уу. Гэхдээ ч арай жилдээ 150 сая төгрөг олмооргүй юм.

Харин манай Монголын ганц шударга гишүүн маань “Эрдэнэс таван толгой” компанийн 2144 хувьцааг эзэмшдэг юм билээ. Одоохондоо бидний эзэмшиж амжаагүй байгаа энэ хувьцаанаас манай хүн хэдэн төгрөг авдаг юм бүү мэд.
Жилд 150 сая төгрөгийн ногдол өгдөг хувьцаа байдаг бол ч болж л байна. Ийнхүү нойргүй хонон, хуулийн үг үсгийг орондоо ч, жорлондоо ч засч байсан  ганц гишүүн маань сардаа ганц сая төгрөгийн цалинтай, жилдээ 22-хон сая төгрөгийн орлоготой атлаа 150 сая төгрөгөөр байр худалдаад авч дээ. Залуучууд минь санаж явбал бүтдэг, сажилж явбал хүрдэг юм байна.
Өнөөдөр та хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин ч авч байж болно, гэхдээ л жилийн, бүр ядахдаа хоёр жилийн дараа 150 сая төгрөгийн байр худалдаад авч болно. Ц.Нямдорж гишүүн үүнийг нотлоод байна. Зээл мээл энэ тэр гэж битгий санаагаа зовоо та минь ээ. Болдог юм байна.


Ц.Хас

0 Сэтгэгдэл
Nyamka tsalingaaraa amxdarch baigaa kkkk
88-88 gsn dugaartai mashin uuruu barial yavjeedegshde, unaagui getsen bxiin
5000 долларын түрээсийн байранд суучихаад, хоёр авгай тэжээгээд, хажуугаар нь 150 сая төгрөгийн байр худалдаж аваад......Авлигыг овоо л хамж байна даа. Нямка луйварчаан......
luubarchin
nyamkaad nuuts dans bgaa baih aa
Хамаатай. Хамгийн их хамаатай. Би Нямдоржийг хэрэгтэн болгоод өөрөө байрыг нь авна ккк
yadaj tegvel unenee hurungu orlogiin meduulegtee bichioh heregtei shuu dee hamaatan guai.Ene n tiim ter n tiim geed baritsaad baival heniig ch huuliin daguu arga hemjee avch bolohgui.Tegeed ch huuli n bgaa hoino ene mash hamaatai shuu harin ch.
sariin 5000 dolllaraar tureesledeg yum bol tsalin n yaj hool undandaaa hurdeg yum bol huurhii gej yumaa sain nuuh yumaa.
dandaa hunees unegui yum avdag bolohoor business hiih shaardlagagui baidag bololtoi ..huuliin hun bolohoor sain l tolgoi ajilj bna daa.
gutal ni havchaad sandarch yavaa yum zailuul
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
tsalingaarai amidarch baigaa
naymdorjin yutai baih ni hend hamaatai yum.vvnees ilvv notoi garyyd zondoo l bgaa sh de.
Хамаатай. Хамгийн их хамаатай. Би Нямдоржийг хэрэгтэн болгоод өөрөө байрыг нь авна ккк
yadaj tegvel unenee hurungu orlogiin meduulegtee bichioh heregtei shuu dee hamaatan guai.Ene n tiim ter n tiim geed baritsaad baival heniig ch huuliin daguu arga hemjee avch bolohgui.Tegeed ch huuli n bgaa hoino ene mash hamaatai shuu harin ch.
Huurhii duu, henees avligad avsan yum bol doo. Turuu turuuchiin avligad avsan bairaa nuuts amragtaa ugsen dee, zailuul......
dandaa hunees unegui yum avdag bolohoor business hiih shaardlagagui baidag bololtoi ..huuliin hun bolohoor sain l tolgoi ajilj bna daa.
Хамгийн их уншсан