COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ
С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна
Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
“Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ
Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна
Арьс, ширийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бүрдүүлнэ
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Тарган байх нь моодноос гарчээ
Тарган байна гэдэг гоо сайхны илэрхийлэл гэсэн ойлголт Суданд хэдэн зууны тэртээгээс саяхныг хүртэл хадгалагдсаар иржээ. Тарган бүсгүй нөхөрт гарахдаа инж бэлэг их авдаг байсан энэ улсад өнөөдөр харин турахыг хүсэгчид олширчээ. Таргалалт гэдэг гоо сайхан төдийгүй эрүүл мэндийн хувьд асар хор хохиролтой болохыг тэд ойлгож эхэлснээр фитнесст олноороо явах болсон байна. Суданы нийслэл Хартум хотод сүүлийн хэдхэн жилийн дотор 30 гаруй фитнес төв нээгдсэн нь өдгөө захиалгаар дүүрэн байдаг болжээ.
Гэвч 20 жилийн өмнө бол судан бүсгүйчүүд турах тухай бодох ч нөхцөлгүй байжээ. Судан охидыг гэрлэхээс нь өмнө хүчээр таргалуулдаг уламжлал бүр манай эриний 350 оны үеэс хадгалагдаж иржээ. Том өгзөг, зузаан гуя гоо сайхны илэрхийлэл хэмээн ахмадууд нь сургаж, охидыг бүр 11-12 настай байхаас нь эхлэн өндөр тослог, илчлэгтэй хоолоор таргалуулж эхэлдэг байсан гэнэ. Ингэж эрт таргалуулах нь охиноо овортой болгон харагдуулж, нөхөрт эрт гаргах гэсэн санаа бөгөөд сүйт бүсгүй хэр том, тарган болох тусмаа хүргэний талаас авах инж бэлгийн хэмжээ ихэсдэг аж.

Охидыг сүй тавьмагц орных нь голд том гэгч нь нүх гаргаад, түүнийг дүүргэх хэмжээнд хүрч таргалтал нь хоол хүнсээр борддог байж. Сүйт бүсгүй нүхийг таглахуйц таргалсан үед хурим хийхэд бэлэн боллоо гэж үзнэ. Ингэхдээ бас нэгэн ёс гүйцэтгэх бөгөөд тэр нь бэрийг хуримын өмнөх 40 хоногт акациа хэмээх үнэрт мод шатаасан уур дээр өдөр бүр суулгаж утдаг байна. Ингэж утахад бүсгүйн бие дээр зузаан гэгч нь үнэрт тос тогтоно. Энэ хугацаанд бэр нэг ч удаа угаал үйлдэх ёсгүй бөгөөд 40 хоногийн хугацаанд утаж, биед нь хуримтлагдсан тосыг хусч аваад хүргэний гэрт илгээдэг байна. Хүргэний тал бэрийнхээ биед хуримтлагдсан тосыг хэмжиж үзээд яг тэр хэмжээгээр нь цэвэр алт инжинд нь өгдөг ёстой аж. Тиймээс сүйт бүсгүй хэр тарган, хэр том биетэй байна тэр хэмжээгээрээ биедээ тос хуримтлуулж чадах учир хуримаас нь өмнө байдгаар нь таргалуулдаг уламжлалтай байж. Харин одоо судан бүсгүйчүүд инжний төлөө эрүүл мэнд, гоо сайхнаа золиослохыг хүсэхээргүй болж, эрчүүд нь ч туранхай бүсгүйчүүдэд дурлах болжээ.

Угаасаа тарган хүн яаж сайхан байх вэ. Биен дотроо дүүрэн илжирч ялзарсан ***** хадгалж яваал гэсэн үг биз дээ
Тарган байна гэдэг гоо сайхны илэрхийлэл гэсэн ойлголт Суданд хэдэн зууны тэртээгээс саяхныг хүртэл хадгалагдсаар иржээ. Тарган бүсгүй нөхөрт гарахдаа инж бэлэг их авдаг байсан энэ улсад өнөөдөр харин турахыг хүсэгчид олширчээ. Таргалалт гэдэг гоо сайхан төдийгүй эрүүл мэндийн хувьд асар хор хохиролтой болохыг тэд ойлгож эхэлснээр фитнесст олноороо явах болсон байна. Суданы нийслэл Хартум хотод сүүлийн хэдхэн жилийн дотор 30 гаруй фитнес төв нээгдсэн нь өдгөө захиалгаар дүүрэн байдаг болжээ. Гэвч 20 жилийн өмнө бол судан бүсгүйчүүд турах тухай бодох ч нөхцөлгүй байжээ. Судан охидыг гэрлэхээс нь өмнө хүчээр таргалуулдаг уламжлал бүр манай эриний 350 оны үеэс хадгалагдаж иржээ. Том өгзөг, зузаан гуя гоо сайхны илэрхийлэл хэмээн ахмадууд нь сургаж, охидыг бүр 11-12 настай байхаас нь эхлэн өндөр тослог, илчлэгтэй хоолоор таргалуулж эхэлдэг байсан гэнэ. Ингэж эрт таргалуулах нь охиноо овортой болгон харагдуулж, нөхөрт эрт гаргах гэсэн санаа бөгөөд сүйт бүсгүй хэр том, тарган болох тусмаа хүргэний талаас авах инж бэлгийн хэмжээ ихэсдэг аж.

Охидыг сүй тавьмагц орных нь голд том гэгч нь нүх гаргаад, түүнийг дүүргэх хэмжээнд хүрч таргалтал нь хоол хүнсээр борддог байж. Сүйт бүсгүй нүхийг таглахуйц таргалсан үед хурим хийхэд бэлэн боллоо гэж үзнэ. Ингэхдээ бас нэгэн ёс гүйцэтгэх бөгөөд тэр нь бэрийг хуримын өмнөх 40 хоногт акациа хэмээх үнэрт мод шатаасан уур дээр өдөр бүр суулгаж утдаг байна. Ингэж утахад бүсгүйн бие дээр зузаан гэгч нь үнэрт тос тогтоно. Энэ хугацаанд бэр нэг ч удаа угаал үйлдэх ёсгүй бөгөөд 40 хоногийн хугацаанд утаж, биед нь хуримтлагдсан тосыг хусч аваад хүргэний гэрт илгээдэг байна. Хүргэний тал бэрийнхээ биед хуримтлагдсан тосыг хэмжиж үзээд яг тэр хэмжээгээр нь цэвэр алт инжинд нь өгдөг ёстой аж. Тиймээс сүйт бүсгүй хэр тарган, хэр том биетэй байна тэр хэмжээгээрээ биедээ тос хуримтлуулж чадах учир хуримаас нь өмнө байдгаар нь таргалуулдаг уламжлалтай байж. Харин одоо судан бүсгүйчүүд инжний төлөө эрүүл мэнд, гоо сайхнаа золиослохыг хүсэхээргүй болж, эрчүүд нь ч туранхай бүсгүйчүүдэд дурлах болжээ.

0 Сэтгэгдэл
bayaraa
tiim shuu.targan baih sain zuil ogt bish.manaihan mahlag targan erchuuded ih durtai yum shig baigan.targalahiig yaduusiin ovchin gedegiim daa ug ni
2013.05.17
2013.05.17
























