Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДУУРИЙН ТЕАТРЫН ТҮҮХИЙН ХУУДАСНЫ ЭЗЭД ЧУУЛЛАА

Сонгодог урлагийн гай­хамшгийг мэдрүүлдэг урлагийн өргөө буюу УДБЭТ тэртээ 1963 оны тавдугаар сарын 15-нд Чайковсийн “Евгений Онегин” дууриар анх хөшгөө нээж байжээ. Түүнээс хойш өдгөө 50 жил өнгөрч. Саяхныг хүртэл дуурь гэхээр хун шиг цагаан даашинзтай бүсгүй хар хувцастай хүн гэдгээр л төсөөлж байсан монголчууд өнөөдөр сонгодог урлагийн гайхамшиг, түүнээс хэрхэн тайвшрал, таашаалыг авахаа мэддэг болсон.
Эл театр байгуулагдсан цагаасаа урын сангаа арви­жуулах хоёр үндсэн чиглэл барин ажиллаж ирсэн гэдэг. Тухайлбал,  үндэсний дуу­рийг шинээр бүтээх мөн  га­даа­дын сонгодог дууриас сон­голт хийж, өөрийн тайз­наа амилуулах. Тус театрт  үндэсний болон дэлхийн олон сонгодог дууриас өөрийн орны тайзнаа амилуулсаар байна. Эдгээр бүтээлд яах  аргагүй  П.И.Чайковскийн “Евгенин Онегин, А.С.Даргомыжeский “Лусын Дагина”, Дж.Пуччини “Чио Чио Сан”, В. И.Мурадели “Октябр”  ордог. Иймээс ч бид Азийн орнуудаас анхны дуурийн театр Монгол Улсад байгуулагдсан гэдгээрээ бахархах учиртай. Өнөөдөр УДБЭТ-ын 50 жилийн ойн нээлтийн арга хэмжээг “Сонгодог урлаг 50 жилд” эрдэм шинжилгээний хурлаар нээж, “Улаан хивсний ёслол”-оор үргэлжлэн театрын үе үеийн  уран бүтээлчиддээ хүндэтгэл үзүүллээ.
УДБЭТ-ын захирал Ч.Мөн­х­зул, Урлагийн гавьяат зүт­гэл­­­тэн Н.Туулайхүү, ДБЭТ-ын балетмейстер, Тө­рийн шаг­налт, Ардын жүжиг­чин, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяан­­дагва, Хөдөл­мөрийн баатар, Ардын жүжиг­чин Г.Хайдав гээд театрын нүүр царай, нэрийн хуудас болсон олон арван агуу ахмадууд болон энэ цагийн түүхийг бичилцэж яваа залуу чадварлаг уран бүтээлчид хуран чууллаа. Тэдний нүүрэнд баярын мишээл тодрон сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй нууцхан нулимсаа арчина. Арга ч үгүй биз дээ, залуу насны сайхан бүхний дурсамж нь энэ урлагийн өргөөнөө мөнхөрсөн хойно.
Дуурь театрын урлагийн бүхий л төрлийг агуулсан урлaгийн томоохон цогц бүтээл. Учир нь,  дуурьт бүжиг, жүжиг, яруу найраг, уран зураг, театрын зураг  гээд урлагийн олон төрөл багтдаг гэдгийг мэдэхгүй хүн цөөн биз ээ. Монголоор дуурь гэж нэрлэх болсон шалтгаан нь дуурьсахуй буюу олон хоолойн ухаан гэсэн үгний үндэс болох дуурь хэмээх цогц гэсэн үгний язгуураас үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм билээ. Харин дэлхий дахинд 1637 онд Италийн Венеци хотноо “Сан Кассиано” анхны дуурийн театр нээлтээ хийж байжээ. Гэсэн хэдий ч дуурь тоглогдохгүй байсаар 1641 онд Монтивердигийн “Вангийн Өргөмжлөл” хэмээх дуурийг театрын тайзнаа анх амилуулж байжээ.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
түүхэн хуудасны эзэд гэсэн чинь мөнхзул өөрийгөө оруулчихсан байгаа юм даа. улайрсан ийм баагийнуудаа оюунгэрэл сайд учрыг нь бушуу олоочээ.
Хамгийн их уншсан