Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анжелина Жоли мэс засал хийлгэснээ аавдаа ч хэлээгүй байжээ

Жүжигчин Анжелина Жоли хорт хавдраас сэргийлж хоёр хөхөө авахуулах мэс засалд орсноо аавдаа ч хэлээгүй байжээ. Түүнийг өнгөрсөн даваа гаригт “New York Times” сониноор албан ёсоор зарлахад үед л Жолигийн эцэг Жон Войт  энэ тухай олж мэдсэн байна.  Гэхдээ Жон Войт охиныхоо нууцалсан шалтгааныг гүнээ ойлгож, түүний шийдвэрийг хүндэтгэж, бас охиныхоо зоригоор бахархаж байгаагаа мэдэгджээ. Тэрээр Жолиг сониноор мэдэгдэл хийхээс хоёр хоногийн өмнө түүнтэй ярьсан ч мэс заслын тухай огтхон ч гадарлаагүй гэнэ.  Харин бүх зүйл ил болсны дараа Жолитой ярихад тэрээр яагаад мэс засал хийлгэх болсон шалтгаанаа дэлгэрэнгүй тайлбарлаж, хавдраас сэргийлэх эмчилгээний тухай аавдаа ярьж өгчээ.

А.Жоли аавтайгаа 10 шахам жилийн хугацаанд таагүй харилцаатай байсны эцэст 2011 онд эвлэрсэн юм. А.Жолиг эцэг нь “сэтгэцийн асуудалтай” гэж хэвлэлд 2001 онд ярьснаас хойш холбоогоо тасалсан тэднийг Брэд Питт эвлэрүүлсэн гэдэг.
Анжелина Жолигийн мэдэгдлийн дараа түүнтэй бас л таагүй харилцаатай гэгддэг хадам ээж нь түүний шийдвэрийг хүндэтгэж, хүүхдүүд, гэр бүлийнхээ төлөө мэс засал хийлгэх зориг гаргаснаар нь бахархаж байна хэмээн хэвлэлд ярьсан байна.

А.Жолигийн мэс заслын тухай мэдээ олон нийтийг цочирдуулсан ч түүнийг хүндэтгэн хайрлаж, бахархаж байгаагаа илэрхийлсэн захидал, мэдэгдэл, твиттер мессежүүд цуварсаар байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
gaihaltai yum amjilt
mini hairtai hundeldeg humuusin maani neg
ene emegteig uneheer urt udaan amidraasai gej chin setgeleesee husej bna
AGUU busgui shuu uneheer gaihaltai emegtei
Хамгийн их уншсан