Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна Арьс, ширийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бүрдүүлнэ Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
“ЧИНГИС ХААН” БУЮУ МОНГОЛЧУУДЫН “БОИНГ” ГАЗАРДЛАА
Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй анхны том онгоц АНУ дахь үйлдвэрээсээ шууд нисч Чингис хаан буудалд газардлаа. Бид бүгдийн өмч “Боинг 767 300ER” агаарын хөлөг нь нисэх буудлынхаа адил “Чингис хаан” нэртэй. Өчигдөр өглөөний долоон цагт Сиатл хотоос хөөрсөн онгоцны анхны зорчигчид нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа болон “МИАТ”  ХК-ийн захирал С.Жаргалсайхан нар байлаа. Мөн тэдний хамт “Боинг” компанийн менежер Рэнди Хасси хүрэлцэн иржээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй угтан авагчид шинэ онгоцоо газардах мөчийг хүлээж зогссон юм. Нисэх багийн ахмад С.Мөнх-Очир нислэгээ амжилттай дуусгаад Ерөнхий сайдад рапорт өглөө. Н.Алтанхуяг тэргүүтэй төлөөлөгчдөөс гадна “МИАТ” ХК-ийн хамт олон, сэтгүүлч сурвалжлагч, алд цагаан хадагтай “монгол хатад”, морин хуурын ансамбль, ЦДБЭЧ-ын үлээвэр найрал хөгжимчид “Чингис хаан” онгоцыг угтсан юм. 210 хүний суудалтай, 12 мянган км замыг зогсолтгүй туулах чадвартай агаарын хөлөг тун удахгүй АНУ-руу шууд нислэгтэй болно гэдгийг Зам тээврийн сайд А.Гансүх хэллээ. Мөн тэрээр 2016 онд дараагийн хоёр “Боинг”-ийг хүлээн авна гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан