Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын таван ч онгоцонд бөмбөг байгаа гэсэн мэдээлэл иржээ

Өнөөдөр өглөө Хятадын агаарын тээврийн Shenzhen Airlines, Juneyao Airlines, болон  China Eastern Airlines компанийн таван ч онгоцонд бөмбөг байгаа гэсэн мэдээлэл ирсэн байна. Эдний хоёр нь хэдийнээ агаарт хөөрчихсөн байсан болохоор мэдээллийн дагуу зорчигчдын аюулгүй байдлын үүднээс эргэж буусан бол гурав нь хараахан хөөрөөгүй байжээ. Эхлээд Шэньжанаас Нанжин, Сиань, Бээжин рүү нисэх гэж байсан онгоцуудад ийм мэдээлэл ирсэн бол дараа нь Шанхайгаас Шэньжан руу нисэх гэж байсан онгоцны тухайд бас ийм мэдээлэл иржээ.
Энэ бүхний дагуу онгоцонд шалгалт хийж хянасны эцэст Хятадын Иргэний нисэхийн удирдах газраас энэ бүх мэдээлэл хуурамч байлаа гэж мэдээлсэн байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан