Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Байртай бол байртай” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаарай

Их, дээд сургуулийг жил бүр дунджаар 33 мянган оюутан төгсдөг гэсэн судалгаа бий. Амьдралд хөл тавьж буй эдгээр залууд ажлын байр шууд олддог уу гэвэл, үгүй. Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар төгсөгчдийн ердөө тал нь буюу 17 мянган хүн л ажлын байртай болдог ажээ. Харин үлдсэн залуус нь "Дипломтай ажилгүйчүүд"-ын эгнээнд шилждэг. Тэгвэл "Стандарт Капитал" группынхан "Байртай бол байртай" оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байгаа аж. Энэ талаараа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм.
"Байртай бол байртай" хөтөлбөрт хамрагдсанаар их, дээд сургууль төгсөхдөө л тухайн шалгарсан оюутан бэлэн ажлын байртай болох юм байна. Өндөр цалин, өсөн дэвжих хамт олонтой болохоос гадна амьдралын баталгаа болсон хоёр өрөө орон сууцтай болох боломжийг давхар олгож байгаа нь хамгийн том онцлог аж.
Ажлын байрыг нь амьдрах байртай нь давхар шийдэж өгч буй “Байртай бол байртай” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын хүссэн оюутан Санхүү ба менежмент (маркетинг), Хүнс, хөдөө аж ахуй, Зам, барилга, Худалдаа, үйлчилгээ, Мэдээлэл, технологи гэсэн таван мэргэжлээр л суралцдаг байхад болох аж. Зөвхөн сурлагын дүнгээр бус өнийгмийн олон талт шалгаруулалтаар өрсөлдөж түрүүлсэн оюутанд "Стандарт Капитал" групп хоёр өрөө орон сууц, ажлын байр хоёрыг санал болгож байгаа ажээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнууд http://www.standardcapital.mn/ вэб сайт, http://www.facebook.com/standardcapitalgroup фейсбүүк хаягаар харилцаж болох юм байна.

0 Сэтгэгдэл
matematikiin chigeliin tetgeleg baiwal niitelj uguuch
matematikiin chigleleer tetgeleg eroosoo baihkuma
Хамгийн их уншсан