Брэд Питт: “ Тэр бол баатар”
2013 оны 5 сарын 15
Хорт хавдраар өвчлөхгүйн тул хоёр хөхөө авхуулсан Холливудын од Анжелина Жоли дэлхий нийтийг яг үнэндээ жинхэнэ “шоконд” оруулав. Хийсэн алхмынхаа талаар жүжигчин өөрөө хэвлэлийнхэнд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа ч түүний нөхөр Брэд Питт ам хамхиж суухыг хүссэнгүй. Брэд Питт өөрийн хайртай эхнэрийн тухай USA Today сэтгүүлд тодруулга өгсөн байна.
“Тэр энэ тухайгаа тас нууж болох л байсан. Түүнийг хоёр хөхөө авхуулсан гэдгийг манай гэр бүлийнхнээс өөр хэн ч мэдэхгүй өнгөрч болох л байлаа. Гэвч Анжигийн хувьд  хорт хавдраар өвчлөхөөс айж эмээж байгаа бусад эмэгтэйчүүдэд үүнээс сэргийлэх боломж байгаа гэдгийг л заавал мэдрүүлэхийн тулд олон нийтэд дэлгэсэн юм.  Мэдээж миний хувьд үүнийг үнэхээр хүнд хүлээж авсан. Би эхнэрийнхээ өмнөөс эмээж байлаа. Гэвч би бусдын л адил түүний хийсэн алхмыг баатарлаг зүйл гэж бодож байгаа. Хайртай гэргий минь хань үр хүүхэд бидэнтэйгээ өнө удаан жил хамт амьдраасай гэж би хүсч байна” гэв.

Гэвч Жолиг хүндхэн хагалгаа хийлгэх болсон шалтгааныг олон нийт хоёр өөрөөр хүлээж авсан. Нэг хэсэг нь “Тэр бол баатар, ийм өндөр эрсдэлээс ангижрахын тулд Жолигийн хийсэн алхам зөв” гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь “Өөрийнхөө бодол алхмыг бусдад ингэж дэлгэх шаардлагагүй. Хэрвээ бусад эмэгтэй хорт хавдраар өвчлөх магадлалтай гэсэн үг сонссоныхоо хариуд ийм алхам хийж эхэлбэл үнэхээр аймшигтай. Анагаах ухаанд ийм шийдвэр гаргахыг тэр бүр зөвлөөд байдаггүй. Хорт хавдар гэдэг удамшлын өвчин гэдэг ч хүн бүрт удамшдаггүй. Жолигийн ээж 56 насандаа хорт хавдраар нас барсан ч түүнийг хорт хавдар тусна гэсэн үг биш” гэж буй аж.
 Бусад хүмүүс юу гэж байсан ч хамгийн гол нь Жолиг түүний хамгийн ойр дотны хүмүүс нь дэмжиж, сэтгэлийн дэм хайрлаж байсан юм.

Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.