Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна Арьс, ширийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бүрдүүлнэ Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Орос, Америкийн хоригдлууд хоорондоо онлайнаар шатар нүүв
Орос, Америкийн шоронгийн хоригдлууд хоорондоо онлайнаар шатар тогложээ. Тэмцээн гэхээс илүүтэй нөхөрсөг тоглолт гэж хэлж болох энэхүү өрсөлдөөнд АНУ-ын хамгийн том шорон “Cook County”-гийн шатарчид Оросын Астрахан, Самар, Саратов, Екатеринбург, Краснодараас шалгарсан тоглогчидтой шатар нүүсэн байна.
 Хоригдлууд хоёр цаг гаруйн хугацаанд 20 удаа тоглосноос оросууд 15,5 оноогоор илт давуу ялжээ. Америкийн тал тэмцээнд ялагдсан хүлээсэн ч хоригдлуудын хооронд ингэж олон улсын чанартай шинэ төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсандаа тун сэтгэл хангалуун үлджээ. Тоглогчдыг Орос, АНУ-ын далбаа бүхий ширээн дээр тоглуулахдаа өрсөлдөгчийнх нь дүрсийг бие биед нь үзүүлж байсан ч хоорондоо үг солихыг зөвшөөрөөгүй байна. Тоглолтын үеэр Оросын талыг дэлхийн аварга шатарчин Анатолий Карпов дэмжиж байсан бол АНУ-ын “Cook County”  шоронгийн шатрын хөтөлбөрийг  А.Карповын эртний найз Михаил Коренмэн удирдан зөвлөдөг байна. 
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан