Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орост бас хүүхэд зодож байгаа бичлэг дуулиан тарилаа

ОХУ-ын Амур мужийн Мазановскийн районы Пионер тосгоны хүүхдийн цэцэрлэгт 17 натай бүсгүй тав зургаан настны хүүг суран бүсээр ороолгож байснаа хөл гараараа зодож байгаа бичлэгийг интернетэд тавьсан нь бас дуулиан тарилаа. Бүр зориудаар ил тод хийсэн энэ бичлэг дээр бүсгүй энэ бүхэндээ баясан инээмсэглэж болж байгаа үйл явдлыг тайлбарлаж байгаа нь харагдаж байна. Цэцэрлэгийн хүмүүжүүлэгчид ингэж багчуудыг чимээгүй унтах, нам гүм байхыг нь даалгадаг бололтой. “Байгууллагын удирдлагууд энэ бичлэгийг өнөөдр үзэж байгаа. Бас Боловсролын яам, прокурорт хандаж байгаа. Мэдээж хуулийн байгууллагууд хянаж үйл явдлын нөхцөл байдлыг тогтооно байх” гэж хэвлэлийнхэн мэдэгджээ. Хэвлэлийн мэдээлснээр насанд хүрээгүй энэ бүсгүй хотын нэг коллежид сурдаг бололтой. Тэр энэ цэцэрлэгт хагас сар хэртэй ажилласан гэнэ. Энэ нь цэцэрлэг ч биш дотуур байртай нэгэн сургууль юм байна. Хотын прокурорын байгууллага тухай цэцэрлэг, бүсгүй хэн болохыг бүгдийг нь тогтоогоод ажилтнуудаас нь тодруулга авч эхэлсэн байна.

Амур мужийн Боловсролын яам энэ талаарх сэтгүүлчдийн асуултад тус районы дотуур байртай тавдугаар сургуульд  үнэхээр ийм явдал болсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ.  ОХУ-ын Мөрдөн байцаах газрын сайтад бас энд ийм явдал болсныг мэдэгдээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг бичсэн байна.
Дотуур байртай сургуулийн захирал болон бусад хүмүүжүүлэгчид ийм явдал болсныг мэдээгүй гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан