Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна Арьс, ширийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бүрдүүлнэ Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Польшийн Сенатын тэргүүний айлчлал эхэллээ
УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич манай улсад өнөөдрөөс  албан ёсны айлчлал хийж байна. Ноён Богдан Борусевичийг өнөөдөр өглөө Чингис хаан олон улсын нийсэх буудалд газардахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс угтан авлаа.
        УИХ-ын дарга З.Энхболд Ноён Богдан Борусевичийг 11 цагаас Сүхбаатарын талбайд угтан авах юм. Улмаар Чингис хааны хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүлнэ. Түүнчлэн Төрийн ордны Баганат танхимд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурах ёслол болсны дараа парламентын тэргүүн зочныг албан өрөөндөө хүлээж авч уулзахаар төлөвлөөд байна.
        Дөрөв хоног үргэлжлэх айлчлалын хүрээнд Ноён Богдан Борусевич Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахын зэрэгцээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзахаар төлөвлөөд байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан