Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна Арьс, ширийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бүрдүүлнэ Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Улс төрийн зарим нам Б.Бат-Эрдэнийг дэмжихээ илэрхийллээ
Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орончдын нэгдсэн намууд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжин оролцохоо илэрхийлж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү үйл явдлыг баталгаажуулж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, Ногоон намын дарга О.Бум-Ялагч, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат нар оролцсон юм. Санамж бичгийг байгуулснаар дээрх намууд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг дэмжин сонгуулийн сурталчилгаанд хамтран оролцох юм байна. Түүнчлэн МАН-аас “Эв санааны тунхаг бичиг” гарган тусгаар тогтнол, түүхэн уламжлал, үнэт зүйлсдээ үнэнч байж, эв нэгдлээ эрхэмлэн үндэсний аюулгүй байдал эрх чөлөөг баталгаажуулах, эх орныхоо хөгжлийн төлөө тууштай ажиллахаа амлахын зэрэгцээ энэхүү үзэл санаанд нэгдэх бүх намтай хамтарна хэмээн мэдэгдлээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар хэлэхдээ, “МАН-аас Монгол Улсын хөдөлмөрийн баатар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.  Өчигдөр СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Б.Бат-Эрдэнийг бүртгэсэн болохоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдэгдсэн байна билээ. Үүнтэй холбогдуулан улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллага ард иргэдийн зүгээс дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлж байгаа” гэлээ.

0 Сэтгэгдэл
ХөөРхий муу нам минь ингэж. Ч доош орох гэж дээ МАНАЙ ЗАНДАНШУУЛСАНШАТАРЫГ АЛЬ 1997 оноос АРДЧИЛСАН НАМААР ГҮЙДЭЛТЭЙ БАЙСНЫГ МЭДЭХ БОЛОХООР СҮҮЛИЙН ҮЕД МУНДАГ ТАГНУУЛЧ БАЙЖ ДЭЭ ГЭЖ БОДОХ БОЛЛОО ЭНЭ ГУРВАН ХЭНЧ ТООХГҮЙ ГУРВАН ХҮНТЭЙ ГЭРЭЭ ХИИЖ БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан