Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японы улстөрч АНУ-ын цэргийн баазыг биеэ үнэлэгчээр хангах нь зүйтэй гэлээ

Япондоо гуравдугаарт ордог Осака хотын дарга Хасимото дэлхийн хоёрдугаар дайны үед америк цэргүүд эмэгтэйчүүдийг бэлгийн харьцааны хувьд боолчилж байсныг зөвтгөөд, өнөөдөр ч гэсэн энэ туршлагыг АНУ-ын цэргийн баазуудад нэвтрүүлж америк цэргүүдийн хэрэгцээг хангах  хэрэгтэй гэсэн байна.
Тору Хасимотогийн энэ мэдэгдэл Япон даяар шуугиан тарьсан төдийгүй яг ийм гамшигт өртөж байсан Хятад, өмнөд Солонгостой харилцаа муудах эхлэл ч болж мэдэхээр болоод байгаа юм.
Тэрээр Осака хотод сэтгүүлчдийн өмнө мэдэгдэхдээ дэлхийн хоёрдугаар дайны үед цэргүүдэд  биеэ үнэлэгч эмэгтэйчүүд ингэж үйлчилдэг байсан нь тэднийг сахилга хариуцлагатай байхад нэмэр болж байсан гэсэн байна. Тэрээр “Амь насаараа дэнчин тавьж исгэрсэн сумны өөдөөс явж байсан цэргүүдийн хувьд  амралт зайлшгүй хэрэгтэй нь мэдээж. Тэгэхээр үйлчилгээний эмэгтэй зайлшгүй хэрэгтэй байсан гэдэг нь ойлгомжтой” гэжээ. Тэр бас бусад оронд ч ийм л байсан гэсэн байна.
Янз бүрийн судалгаагаар 1941-1945 онд Солонгос, Хятад, Тайланд зэрэг япончуудад эзлэгдсэн газар нутагт Япон цэргүүдэд 20-400 мянган эмэгтэй үйлчилдэг байсан гэсэн тоо бий. Япончуудын ингэж эзлэгдсэн газар нутгийнхаа бүсгүйчүүдийг бэлгийн боол болгож байсан нь  Зүүн өмнөд Азид хурц асуудал хэвээр байхад Хасимото ингэж хэлсэн нь Япон, Өмнөд Солонгос болон бусад орнуудын хүний эрхийг хамгаалагчид, идэвхтнүүдийн дургүйцлийг төрүүлж шуугиан тарилаа.
Хасимото түүхэн үйл явдлын талаар зүгээр л саналаа хэлж, түүний сургамжийг өнөөдөр ашиглахад болохгүй юу байхав гэж байна.   Японд өнөөдөр байгаа АНУ-ын цэргийн албан хаагчдын үйлдэж байгаа хүчингийн болон бусад гэмт хэрэг өсч байгаа учраас тэдэнд хууль ёсны боломж олгох ёстой гэж үзэж байгаагаа улстөрч ингэж илэрхийлжээ.
Үүний зэрэгцээ Асахи сонин ч бас Окинава дахь Америкийн тэнгисийн цэргүүдэд зориулж эмсийн хүрээлэн байгуулах нь зүйтэй гэж улстөрч хэлж байна хэмээн нийтэлжээ.
Хасимото бас энэ саналаа Окинава арал дээрх Америкийн тэнгисийн явган цэргийн “Футэнма” баазын удирдлагуудад хэлсэн, тэд ч асуудлыг хэлэлцье гэсэн хэмээн сэтгүүлчдэд хэлээдэхжээ.   
Японд өнөөдөр байгаа Америкийн цэргийн 27 мянган албан хаагчаас  нутгийн эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг удаа дараа гарч хэл ам таталсаар байгаа юм. Окинава арлаас Америкийн цэргийн баазыг татах асуудал АНУ, Японы харилцааны  тулгамдсан асуудлын нэг юм.
Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга энэ тухайд “Хасимото сөрөг хүчний төлөөлөл облохоор түүний үг Засгийн газрын албан ёсны байр суурь биш. Пентагон ч Хасимотогийн саналыг тоохгүй”  гэснийг The Japan Times сонин бас нийтэлсэн байна.
Хасимотогийн энэ саналыг намынх нь журмын нөхөр хамтрагч, Токио хотын мэр байсан Синтаро Исихаро харин дэмжжээ. Исихаро ер нь Токиод амьдарч байгаа гадаадын иргэдийн талаар болон өөр бусад дуулаинтай мэдэгдлээрээ нэрд гарсан нэгэн. Тэрээр Японы өөрийгөө хамгаалах хүчин дээр тулгуурлаж бүтэн арми байгуулах санал дэвшүүлж байсан удаа бий. 2011 онд болсон хүчтэй газар хөдлөлийг тэрээр “биднийг шуналтай байсны төлөө тэнгэр шийтгэж байна” гэж байсан юм.
Японд биеэ үнэлэхийг хуулиар хориглосон хэдий ч өнөөдөр эмсийн нууц хүрээлэн байсаар байгаа юм. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2007 онд гаргасан тайлангаар бол япон нь бэлгийн зориулалтаарх хүний наймааны гол худалдан авагч нь болдог гэжээ.
Хасимото бас биеэ үнэлэх явдлыг хууль ёсоор хориглох нь ийм мэргэжлээр ажиллах гэсэн эмэгтэйчүүдийн эрхийг хаан боогдуулж байгаа хэрэг гэсэн байна.
Нарны энэ оронд бие үнэлэгч хэд байдаг талаар тодорхой тоо байхгүй ч лавтай хэдэн зуун мянгаар тоологдоно гэнэ. Японд нууцаар ажилладаг эмсийн хүрээлэнгүүд жил бүр эзэддээ 10 орчим тэрбум долларын орлого оруулдаг  гэсэн нэг тоо байдаг.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
eregtei hvn gj sonin shvv emegtei hvn olon jil vnench j chdgg shvv dee
yamar gajig setgehui ve. naiz huuhentei bolohgui zaaval yanhantai
ehleed sonsohood shuud eserguutseh bodol turuvch sain bodohoor zuv sanal ch yum shig
emsiin hureelentei boloosoi
manai ene deer bdag urvagch nar shig ene 2 ypon gishuun bas ornoosoo urvajdee
buh orond emsiin hureelenteei bolhiin bndo
americans lalriin dawartsan oron negbna,unen daam yumaa uls orniig bag bagaarl ezelchihgeed baidag yum bnado . hunii erehiig deedlen enret geedl hudlaa naagaad maagaad buur uursdiin emsiin hureelentei bolon genuu xaxaxa
тэр япон яахавээ манайд ганц бие эрчүүдээ танар яая гэж бодоов
FUCK AMERICANS.
БОЛЬЁ ОО
F.u.c.k.ing americans. Cut them dicks.
Хамгийн их уншсан