Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна Арьс, ширийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бүрдүүлнэ Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
МАН-ынхныг Төрийн ёслолын албанд хандах учиртай гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигчдийн албан ёсны сурталчилгаа хуулийн дагуу өнөөдөр эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Монгол Ардын Нам нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааны нээлтийг зохион байгуулах газрын зөвшөөрөл авахаар “Хүсэлт тавих тухай” 178 дугаар албан бичгийг энэ сарын 14-ний өдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд ирүүлжээ. Уг хүсэлтэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны нээлтийн ажиллагааг 22-ны орой Сүхбаатарын талбайн “Чингис хааны хөшөө”-ний урд хэсэгт зохион байгуулахаар төлөвлөсөн” гэжээ. Тус албан бичгийн хариуд НЗДТГ-аас “Улсын Их Хурлын 2001 оны “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” 16 дугаар тогтоолоор “Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд, хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцно” гэж заасан байдаг. Тиймээс дээрх тогтоолын дагуу “Чингис хааны цогцолбор”-ын урд зохион байгуулах сурталчилгааны нээлтийн ажиллагааны  зөвшөөрлийг “Төрийн ёслолын албанаас авах ёстой учир “Төрийн ёслолын алба”-нд хандах нь зүйтэй гэсэн 3/1778 дугаар албан бичгийг энэ сарын 16-ны өдөр Монгол Ардын Намд хүргүүлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан